Angelic Universe
"Хэдий чинээ холыг харж, томыг сэтгэсэн хүн л АМЖИЛТ-нд хүрдэг"
Байгалийн цогцолборт газрууд: Хар-Ус нуур
Монгол-Алтайн нурууны ар, Хангайн нурууны цаад дахь хоёр их уулсын хооронд үлэмж их орон зай, баруун хойшоо сунайн туждаа улаан цөл, халуун говь үргэлжилдэг. Нүцгэн хадан уулс, чилийсэн талд хаа нэгтээ бут шаваг… Галзуу нохой шиг ноолорсон ганц нэг тэмээ сэвшээ сөрөхчөө аядан буйлах нь нэн гуниг. Хэд хоногийн өмнө баруун Монголд дуниартан ийн аялж явтал өмнөөс гэнэт мэлтэлзсэн хязгааргүй далай нүдэнд тулаад ирэв. Ус уу, зэрэглээ юу. Энэ удаад ойртох тусам “ойртоод” байгаа хар ус нь Дөрвөн Ойрадын нутаг ажээ. Нуурын хөвөөнд очлоо.
Нуурыг нутгийнхан хамгийн томыг нь “Хар ус” арай багыг “Хар”, “хар”-тай залгаа тунамалыг “Дөргөн” гэнэ. Гурван их усны залгаас отгон нуураа “Далай” хэмээн өхөөрджээ. Эдгээр дөрвөн нуур нийлээд Ховд аймгийн нийт нутаг дэвсгэрийн арав орчим хувийг усаар дүүргэж орхиж. Элс байх ёстой газар ус урсалгүй тунарна. Мөнх цаст Цамбагарав, Хөх сэрх, Жаргалант хайрхан, Алтан Хөхий, Баатар зэрэг Монгол Алтайн хөх сарьдгууд бараа бараагаа харан алдлан тойрох тул “Хар ус” харьд одсонгүй.

"Байгалийн цогцолборт газрууд: Хар-Ус нуур" цааш унших »
Дэлхийн аварга ч сайхан боллоо шүү тэ?
Зиа зиа нэг сар сайхан инээж, нэг сайхан хөгжилдөж, нэг сайхан уйлах болжээ дээ таануудтайгаа би чинь..... гэх дээ би уйлахгүй байх гэж мааааааангар итгэлтэй байгаа. Яагаад гэвэл Англи аварга болчихсон юм чинь. 66 оноос хойших тэдний азгүйтэл өнөөдөр нэг сарын дараа дуусна. Яагаад гэвэл би дэмжиж байхаддаа.
"Дэлхийн аварга ч сайхан боллоо шүү тэ?" цааш унших »
Ер бусын зүйлс-61. Ариун Петрийн бунханыг олсон ч шарил байсангүй... Тэр хаачив???
1939 оны 2-р сарын 10-ны өдөр сүсэгтэн олны хүндэлдэг пап Пий XI насан өөд болжээ. Энэ үед “чулуучид” хэмээгдэх ажилчид газар доороос гантиг чулуун хавтан гаргаж, дахин 20 см ухсан ч дахин дахин гантиг чулуун хавтан таарч байлаа. Ватиканы түүхэн музей сэргээх ажилд “чулуучид”-ын өвөг дээдэс хүчин зүтгэж байсан учраас тэдний арга бариль туршлагыг өвлөн авсан үр хүүхдүүдийг ийн нэрлэдэг аж. Чухамхүү сүсэгтэн олон гашуудаж буй энэ л үед юу тэднийг ийнхүү газар ухахад хүргэв???
"Ер бусын зүйлс-61. Ариун Петрийн бунханыг олсон ч шарил байсангүй... Тэр хаачив???" цааш унших »
Өнөөгийн нийгмийн хамгийн ашигтай бизнес
Хүн гээч адгуусны төрлийг олох нь зүүний үзүүрт тогтсон ширхэг будааны үнэ цэнэтэй гэж хэн ч юм, хаанаас ч юм гаргасан гайхалтай  “бор шувуу” энүүгээр тэрүүгээр ниссээр л байдаг. Чухамхүү энэ үгний утга учир өнөөдөр зүгээр л эмнэлэгийн хаалгаар ороод гарах төдий үнэ цэнэгүй болсон гэдгийг надаар хэлүүлэлтгүй бүгд мэддэг болсон, хүлээн зөвшөөрдөг болсон нийгэм. Ширхэг будааны дайтай үнэ цэнэтэй ирсэн тэр хувь тавилан “тээгч” гэх этгээдийн “Хоспитал” гэгч газар луу явсанаар ҮГҮЙ болсоор л... Арай гэж зүүний үзүүрт тогтсон будаа “мэс”ний тусламжтайгаар буцаад ойчоод өгч байгаа нь энэ.
"Өнөөгийн нийгмийн хамгийн ашигтай бизнес" цааш унших »
Золиос гаргахгүйгээр амжилтанд хүрэх ч ҮГҮЙ юм байна
Юм бичилгүй яг нэг сар болдог байна ш дээ. Ер нь надаа нэг ийм гэр орон байдгийг мэддэг ч юм бичиж болно гэдгийг мартчихаж хэхэхэ. Нөхөд сайн уу? Гэр оронг минь сайн л харж байсан байна даа. Баярлалаа. За тэр ч яахав... нэг ийм юм байна аа. Бүтээлийнхээ гарт амиа алдсан зохион бүтээгчид гэж...

Асар их хүч, хөдөлмөр, ихээхэн хэмжээний хөрөнгө, мөнгө үрэн байж олон жилийн дараа суут бутээлийн эзэн болно гэж хоромхон зуур ч гэсэн төсөөлөөд үз дээ. Мэдээж, туурвисан бүтээл чинь таныг хэмжээлшгүй баян болгож, нэр хүндийн оргилд хүргэн дэлхийн бүх хүмүүсийн амьдралыг сайн сайхан болгон өөрчилнө гэдэгт  агуу хэрэг биш гэж үү? Харин гэтэл таны олон олон хүний амьдралд өөрчлөлт оруулсан бүтээл таны өөрийн чинь үхлийн шалтгаан болон хувирна гэвэл “мангар” азгүй явдал болох нь зөв үү? Үргэлж тохиолдоод байдаггүй ч ийм явдал хааяа гарч байжээ хөөрхий.
"Золиос гаргахгүйгээр амжилтанд хүрэх ч ҮГҮЙ юм байна" цааш унших »
ShuuD бичлэг хийхээр шийдсэн нь
Шууд л дайрсаар нилээд хугацааг ардаа үлдээчихжээ. Цаад Анжаалак чинь дээгүүр харж явжугаад траншейнд унаж нэг хаширсанаасаа хойш дээгүүр харж явахаа болих юм уу гэтэл үгүй юм аа. Залхуу хүнээс юм гарна гэдэг шиг дээгүүр харсан ч доодохоо бас мэдэрч чаддаг болсон гэжугаа. Гээд бичихээр нөхдүүд намайг гүй эээээээ мөн их даапаална даа. Анжаалак-н доодох нтр гээд л... гэхдээ тэрний чинь дор бас юм байгаа гэдгийг мэдэж байгаа биз дээ. За тэр хэн нэгний доодох ч яахав..... Нэг хэсэг блог млогоо “ShuuD” хаврын синдромдож хааж амжаагүй байхад нэг нөхөр загнасаар байгаад ShuuD нээлгэчихсэн. 
"ShuuD бичлэг хийхээр шийдсэн нь" цааш унших »
Өмөлзөж харамлах нутаг-тай хөөөөн би
Сайн уу андууд..... Сайхан шинэлж байна уу? Саяхан.... саяхан ч гэж дээ өчигдөр шинэлэхээр зам дээр охинтойгоо зогсож байтал нэг лам бид хоёрыг дөхүүлж өглөө. Охины маань ч хэрэг гарчийна шүү гсн хиа хиа хиа. 
"Өмөлзөж харамлах нутаг-тай хөөөөн би" цааш унших »
Монгол хүн чукча шиг, орсон цас нь тундрынх шиг, сумын эмнэлэг нь нүхэн зоорь шиг
Монгол хүн чукча шиг, орсон цас нь тундрынх шиг, сумын эмнэлэг нь нүхэн зоорь шиг
"Монгол хүн чукча шиг, орсон цас нь тундрынх шиг, сумын эмнэлэг нь нүхэн зоорь шиг" цааш унших »
Хэдэн юм мэдээд авчуул уул шугамандаа их зүгээрсэн...
Цагаан баавгай хар арьстай гэжийнэ шүү.
"Испани"-ийг орчуулбал "Туулайны нутаг" Цэвэр цасыг бодвол бохир нь хурдан хайлдаг. Энэ ч үнэн шүү гсн
Зєгий таван нvдтэй. пааааах
Динамитыг газрын самраар хийдэг. Хааяа ч динамит идээд байдаг юм байнашд
Лас-Вегасын казинод цаг гэж байдаггvй. PR-аа гэж
Дэлхий дээр секунд тутамд нэг хvн архинаас болж vхэж байна. Өө хөөрхий... харамсалтай л юм даа.
"Хэдэн юм мэдээд авчуул уул шугамандаа их зүгээрсэн..." цааш унших »
Та үнэхээр монгол хүн мөн үү?
            Аль ч улсад, аль ч нийгэмд амьдрал байдаг шиг "үзэл бодол", түүний төлөөх зөрчилдөөн байдгийг та надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Амьдралыг үзэх үзэл тэгвэл хаанаас эхэлдэгийг та мэдэх үү? Эх орноос...... Хүний өсөж төрсөн эх орон гэдэг хэнд ч үл булаагдах, хэнд ч үл доромжлогдох агуу баялаг байх ёстой гэж би боддогийн. Хүн эцэг эхээ сонгож төрдөггүйтэй адил эх орноо сонгодоггүй ээ. Хүний хувь заяаг олно гэдэг бурханаас өгсөн ховор бас нандин бэлэг гэдэг шүү дээ. Тэгэхээр өөрт олдсон хувь заяан дахь "баялаг"-аа хайрлаж, хамгаалж, дээдэлж явах нь хэний ч хүүгийн үүрэг байх ёстой тийм үү. Өөрөөр хэлбэл үндэсний үзэл, үндсэрхэг үзэл гэх мэт олон янзаар хэлэгдэх тэр "монгол сэтгэл" бидэнд, бидний зүрх сэтгэлд байх ёстой, байсан, байсаар ч байх болно.
"Та үнэхээр монгол хүн мөн үү?" цааш унших »
(Нийт: 223)