2008-10-07 10:19:25
Унадаг дугуйтай дээрэмчин хэзээ ч амжилтанд хүрдэггүй гэнэ. Нэгэн америк эр авто машины сэлбэгийн дэлгүүрт дайран орж тоглоомон гар буугаар мөнгө нэхэн сүрдүүлсэн байна. Дэлгүүрийн менежер сандарсандаа бүх мөнгөө гаргаж өгсөн нь ойлгомжтой. Гэвч дээрэмчин маань тэр их мөнгийг хийх газраа олохгүй нэгэн арга сэдсэн байна. Тэрээр бүх хувцасаа тайлан зөвхөн дотоож, майк хоёртойгоо үлдсэн бөгөөд энэ хоёртоо нөгөө дээрэмдсэн мөнгөө хувааж хийгээд гарч одсон байх юм. Хамгийн сонирхолтой нь цагдаа нар гэмт хэрэг үйлдэгдсэн хэмээх мэдээ ирэхээс өмнө уг эрийг баривчилсан байжээ. Нүцгэн шахуу дугуйтай эрийг цагдаа нар хараад анх туслахаар шийдэж зогсох дохио өгтөл дугуйтай эрийн тооромслох үед дотоожноос бөөн мөнгө унасан байжээ.
"Хамгийн ТЭНЭГ гэмт хэрэгтэнүүд ..." цааш унших »
"Хамгийн ТЭНЭГ гэмт хэрэгтэнүүд ..." цааш унших »


