Хорго бол Архангай амгийн Тариат сумын төвийн дэргэд Тэрхийн Цагаан нуурын зүүн, Суман голын хойд биеээр орших хэдэн мянган жилийн өмнө оргилж байгаад унтарсан галт уулын хүрмэн чулуун гадаргат нутаг. Хорго гэж нэрлэгдэх энэ энэ нутгийн хойд захад орших 2240 метр өндөр Хоргын Тогоо уул, Тэрхийн Цагаан нуурыг оролцуулан бүгд 773 ам.км талбайтай нутгийг 1965 оноос дархлан хамгаалж, байгалийн цогцолборт газарт оруулсан.
Энэ одоо хэн бэ?

Тэрхийн Цагаан нуур нь Хангайн нуруунаас эх авсан Хойд, Урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үүссэн цэнгэг уст нуур юм. Урт нь 16 км, өргөн нь 4-10 км, 61 ам дөр.км талбайтай, Гүн нь 20 гаруй метр, д.т.д 2060 м өндөрт оршино. Цурхай зэрэг Сэлэнгийн савын загастай. Мөн ховор шувууд амьдардаг. Нуурын Толгой нь Хоргын лархан газа багтдаг.
Юу хэлхэв дээ энэ байгалийг...

Нуурын эрэг дээрхи хүрмэн чулуунууд

Загасчлаад, амраад, жаргаад л

гого байгааз

Хоргын тогоо нь амсараараа 50 градус орчим налуу, 100 орчим метр гvнзгий 300-400 метр диаметртэй дугуй хэлбэртэй. Тогоон дотор зєвхєн баруун талаас нь л маш болгоомжтой орж болох бөгөөд хүрмэн чулуунууд сул байх учир явахад нилээд хүндрэлтэй байдаг.
Хоргын тогоо

Хорго уулаас урагшаа 6 орчим км-т Суман голын зvvн гар талд Тариат сумын тєвєєс баруун урагш 3 орчим километр зайтай газарт чулуун гэр гэж сонирхолтой vзмэр бий. Эрт цагт эндхийн хүрмэн чулуу газрын гүнээс оргилон гарч ирээд царцах үедээ доороосоо хийнд түрэгдэн дээшээ төвийн сүүлдээ тэр хий нь багтахаа болж дэлбэ буудахдаа тооно үүд үүсгэсэн гэдэг.

Зарим гэр нь эргэн тойрон 11м, өндөр нь 1,7 м , тооно нь 1м гаруй голчтой . Гэр доторх зай нь 2,2 м голчтой , 80-100 см өргөн, 1 м өндөр үүдтэй юм. Ийм чулуун гэр манай бусад унтарсан галт ууланд байдаггүй юм байна.
Энэ дотор тэр бүүр доошоо буух үнэхээр хэцүү шүү. Ядаж байхад халуун өдөр бол маш бүгчим байдаг юм. Хурдхан л гарахгүй бол нээрээ......

Сайхан нутаг шүү.

Дашрамд дурдахад энэ сайхан зургуудыг авч бидний нүдийг баясгасан "Сүүдэр"-н Сайнаа, "Сонин"-н Батсайхан нартаа баярлалаа. Мөн бас бус хүмүүст баярлалаа. Уул нь миний энэ нутгаар аялсан хэдэн зураг бий. Нэгдүгээрт шаардлага хангахгүй, хоёрдугаарт Scan алгаөөөөөөөөөө.



Сэтгэгдэлүүд:
Мэндээ: Харин тэх
Чабу:Том ах морилж байх чинь энд Сайн уу? Уулзаагүй ихээ удажээ
Вафль:Сайн сайн. Сайн уу? Өөрчлөлт хэр амжилттай байна.
чиний бичлэг оруулах ховордоод миний морилох цөөрсөн байх аа, уг нь их сонирхолтой байдаг сан, хавар зундаа ийш тийш жаал яваа юу?
яанам бэ.. чи
аялаа л аялаал
би атаархааал
Амг@@: Сайн уу хө.Бие биенээ хөөсөөр л явна уу хэхэхэ. Ойрд үзэгдээгүй нөхдүүд орон гэрээр минь эргэлдээд сайхан байна өөөөөөөөө
гэгэлзүүлчих юмаа хэхэ.
Сэтгэгдэл үлдээх: