Angelic Universe
"Хэдий чинээ холыг харж, томыг сэтгэсэн хүн л АМЖИЛТ-нд хүрдэг"
Мэдэж ав энэ бол Монгол

Монгол -уужим дэлгэр орон. Монгол улс газар нутгийнхаа талбайн хэмжээгээр дэлхийд 17 дахь байр эзлэх 1566.5 мянган хавтгай дөрвөлжин километр буюу Франц, Испани, Португал, Их Британи ба Ирланд зэрэг улсуудын дэвсгэр нутгийг нэгтгэсэн талбайгаас илүү нутагтай.


Монгол орны хилийн урт.
Монгол орон уудам учраас түүний хил их урт (8200 гаруй км). Хэрэв бид энэхүү хилийн шугамын дагуу өдөр тутам 20 км алхаж тойрон аялал хийнэ гэвэл бүтэн нэг жил, нэг сар, арав хоног хэрэгтэй болно.


Азийн зулай.
Монгол орны умард, төв хэсэг нь 2 тэрбум гаруй жилийн өмнө үүссэн цагаасаа хойш огт хувираагүй үлдсэн эртний их газрын царцдас буюу "Азийн эртний зулай" гэгддэг. Энэ санааг Польшийн судлаач И.Д.Черский, Австрийн геологич Э.Зюсс, Оросын геологич В.А.Обручев нарын зэрэг эрдэмтэд анх дэвшүүлсэн нь эдүгээгийн геологийн судалгаагаар улам батлагдсаар байна.


Монгол орны голомт буюу төв цэг
. Айл гэрийн голомт тулсан тулганы нь голд байдаг. Тэгвэл улс орны маань газар зүйн төв голомт буюу төв цэг хаана байдаг вэ? Өвөрхангай аймгийн Бүрд сумын Сант уулын зүүн урд булгийн эхэнд (х.ө. 46°52', з.у. 103°50'-ын солбицолд) Монгол орны нутгийн газар зүйн төв цэг оршдог. Үүнийг газарзүйч Ш.Шагдар 1978 онд тогтоосон бөгөөд тэнд өдгөө суварга бүхий цогцолбор бий.


Монгол орны хамгийн өндөр цэг. Монгол орны хамгийн өндөр цэг нь д.т.д. 4374 м өргөгдсөн Алтай таван богдын "Найрамдал" оргил юм.
Монгол орны хамгийн нам дор газар. Монгол орны хамгийн нам дор газар нь д.т.д. 560 м өргөгдсөн Хөх нуурын эрэг юм.

Хамгийн өндөр цэг-зургийг "агшин"-с


Азийн их даралтын төв. Өвлийн цагт Монгол нутагт дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын агаарын их даралтын төв тогтмол үүсдэг бөгөөд үүнийг Азийн их даралтын төв гэж нэрлэдэг. Энэ нь нэгдүгээр сард агаарын даралт нь 1055 м.у.б.ө. (мөнгөн усны баганын өндөр) хүрч тэмдэглэгддэг Улаангом хот юм.


Монгол орны элс.
Монгол орны элст нутгийн талбай 29.9 мянган ам. км буюу ойролцоогоор Бельги улсын нутаг дэвсгэртэй тэнцэнэ.
Дэлхийн хамгийн хойш түрж орсон манхан элс. Увс аймгийн Зүүнговь сумын нутаг Бөөрөгдэлийн элс хойд өргөрөгийн 50°18'-д оршдог бөгөөд дэлхийн бөмбөрцгийн манхант элсний хамгийн хойд зах ажгуу.

Мөн их элс байна аа манайд-Шилний үйлдвэр байгуулмаар юм байна дөө

Бөөрөгдэлийн элс


Монголын хамгийн том говь. Монголын алдарт 33 говийн дотор хамгийн том нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгийн ихэнхийг эзэлдэг Галбын говь юм. 200 км урт, 50 гаруй км өргөн, 70 гаруй мянган км2 талбай эзэлнэ.

Галбын говио гэж энэ дээ.....


Хамгийн их элс. Манай улсын хамгийн их талбай эзэлдэг элс нь дээрх Бөөрөгдэлийн элс юм. Энэ элс 45 км өргөн, 180 км урт үргэлжилдэг.


Дэлхийн мөнх цэвдгийн урд зах. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг Дарагт уулын баруун урд хошуу хойд өргөрөгийн 46°17'-д оршдог бөгөөд энэ газрыг дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын ул хөрсний үргэлжилсэн цэвдгийн хамгийн урд зах гэж газар зүйчид үздэг.

Эрдэнэцогт сум нилээд хойгуур байгаа биз....

 

Сэтгэгдэлүүд:

1. anjigai | 2009-09-22 13:41:02
Гялайлаа. Өөр олон сайхан баримтууд оруулаарай. Хүүхэд дүү нартаа уншиж өгч байя.
2. Chabu (зочин) | 2009-09-22 13:44:05
angel saihan yum oruulj.
3. Эмбий | 2009-09-22 13:46:59
маш сайхан мэдээлэл байна хуулаад авлаа шүү
4. LuZa | 2009-09-22 13:49:47
Yamar goy medeelel ve bayarlalaa

Shilnii yildver baiguulmaar sanagdchihlaa
5. bolorka83 | 2009-09-22 13:56:19
ee ter ongotsnii buudliigee onchin taliin chimeg boljiine shde ..
6. erhtsas | 2009-09-22 14:02:14
Галбын говь, Алтай таван богдын Найрамдал оргил гээд ямар үзэсгэлэн төгөлдөр юм бэ миний эх орон.

Сонирхолтой мэдээлэл хүргэсэн агаад баярлалаа.
7. flower_13 | 2009-09-22 14:03:31
Их аятайхан мэдээлэл оруулсан байна шүү.
8. Батаа123 | 2009-09-22 14:12:42
сайхан мэдээллүүд бнаа найзаа
9. ЗОРИГТ8 | 2009-09-22 14:17:56
элс нь л гайхалтай юмаа...цөлжилт - үйлдвэрлэл...
10. lover_girl | 2009-09-22 14:19:25
Баярлалаа
11. angelic_universe | 2009-09-22 14:20:42
Анжгай: Тэгнээ хө.
Чабу:Тэгэж үү? баярлалаа
Эмбий:Авөө ав. дахиад хэд хэдэн цуврал орно
Луза: хамтрах уу Үйлдвэр дээр?????
Болорка83: Гоё байгааз. Одоогоор шувуу ихдээд хаагдчихсан байгаа. Шувуу онгоцтой их мөргөлдөж байгаа гэсэн.
Эрхцас:Сайн уу та. Ирсэнд баярлалаа би бас
Flower_13: Ер нь бол энэ мэдээлэлийг оруулаад нилээд бодлоо л доо. Бидний мэдэхгүй маш олон зүйл миний эх оронд байна шүү.
Бү123: Сайн уу хө.
12. angelic_universe | 2009-09-22 14:22:22
Зоригт: Харин!!! Маш их элс байна. Үйлдвэржилт хийгдэхээр л болсон цаг даа.
Ловер: Зүгээрээ хө.
13. Хэлтэрхий | 2009-09-22 14:23:40
гайхалтай баярлалаа. тэр элсийг яах нь уу байж л байг. тэртэй тэргүй барж идэхгүй баялагтай улс хэ хэ
14. pinkrose | 2009-09-22 14:29:38
Их хэрэгтэй мэдээлэл байна шөө. Баярлалаа
15. АЯКО | 2009-09-22 16:12:30
сайхан мэдээлэл байна аа. баярлалаа
16. Nyamka | 2009-09-22 17:30:18
сайхан нийтлэл болжээ хө

Өөш орж ирж зар үз бас залга айн
17. Жиргээ | 2009-09-22 21:01:59
setgel, nud neegdeed garav
bayarlalaa
18. KULA | 2009-09-22 21:08:48
Сайн байна уу? "Би монгол хайртай" блогт авторынх нь нэртэйгээр нийтэлж болох уу энэ бичлэгийг?
19. babail | 2009-09-22 22:26:12
ih bayrlalaa, oor olon medeelel oruulj ogoorei, eniig chin hynd helj gaihuuldag um,...
20. angelic_universe | 2009-09-22 23:54:54
Хэлтэрхий: Тиймдээ байж л байг тэ тэр элс.
Ягаансарнай:Зүгээрээ дахиад үргэлжилнээээ энэ.
Аяко:Та тавтай сайхан морилж байна уу? Сайн уу?
Нямка: Одоо очлоо
Жиргээ: Сайхан шүү. сэтгэл сэргэхээр л газар нутагтай даа
Кула: Эрхэм ерөнхийлөгч та зөвшөөрч байвал ч би юу хэлхэв дээ.
babail: тэгээрэй. гайхуул, бахад бас бард
21. NUMEM_E2n2E/Монгол нударга | 2009-09-23 00:02:12
Сайхаан сайхан Миний Монгол Сайхааан...
22. leo | 2009-09-23 00:03:02
аятайхан мэдээлэл байна баЯРЛАЛАА
23. angelic_universe | 2009-09-23 00:47:00
Намэм: Нээрээ сайхан шүү тэ. Би бас Монгол болчихсон хувь заяандаа их баярладаг шүү.
Лео: харин тэх тунчигдажгүй мэдээлэл гэж бм бас боджугаа
Нөгөө бидний мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг гэдэг шиг мэдээлэл байна даа. Хэрэгтэй мэдээ тавьжээ
25. angelic_universe | 2009-09-23 01:12:59
ааааааааааая Молор Болор явжийна. Харин нэг тийм "мэдлэг" бид нарт байгаад байдаг шүү тэ.
26. chimgeeitgel | 2009-09-23 07:35:28
tanin medehuin shinj chanartai saihan bichleg bn, bayrlalaa.
27. emmachka (зочин) | 2009-09-23 09:44:04
bayrlalaa mash saihan bichleg baina.amjilt!!!
28. Oyuna | 2009-09-23 10:56:41
гадны хэдэн тоо тогтоох гээл үзэж тарж байхаар энийгээ түгтүүчих юмсаан тээ кк

баярлалаа
29. Наргил | 2009-09-23 10:59:05
за
30. Nini | 2009-09-23 11:02:30
Мэдлэээ дээ. Ядаж нэг нэр тогтоож авлаа гэжжж
31. amg@@ | 2009-09-23 11:19:59
Сайхан мэдээлэл байна
32. Ууганаа | 2009-10-04 16:58:42
hamgiin undr tsegt l hul tavih yumsan,
33. mongolnet (зочин) | 2009-12-03 10:53:33
Сайн уу, сайхан мэдээлэл байна. Гэхдээ нэг ташаа мэдээ байна, би наад алтай таван богдын зургийг авсан хүн байна, наадах чинь Найрамдал оргил биш, мөн хамгийн өндөр цэг Хүйтэн уул буюу Найрамдал оргилын дэргэд оршдог Хүйтэний Оргил Монгол улсын хамгийн өндөр цэг.
34. angelic_universe | 2009-12-03 12:25:21
Монголнет: Тийм үү. Буруу зүйл байшааш минь хэлж өгсөнд баярлалаа. Би энэ мэдээлэлийг бэлдэх гэж гүүглэ-р зураг хайсан л даа. Тэгэхэд энэ зураг гарч ирж байсан "Агшин"-с тэгээд л авцийн хэхэх.
35. mongolnet0 | 2009-12-03 16:35:50
3т байсан уулны ард байгаа үүлэн дундах чинь Хүйтний оргил, наадах нь Найрамдал оргил юм шүүдээ. Мөн Алтай таван богд нийтлэлд байгаа дээрээсээ 3дахь зураг байна, тэндээс мөсөн гол болон гол 3 оргилыг харж болно. Яг бөөн уулан дунд байгаа нь Хүйтний оргил.
36. mongolnet0 | 2009-12-03 16:55:20
http://s308.photobucket.com/albums/kk339/mongolnet/2009-07-14%20Uvsad/?albumview=slideshow
ийшээ ороонд зурагсонирхоорой

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.