Angelic Universe
"Хэдий чинээ холыг харж, томыг сэтгэсэн хүн л АМЖИЛТ-нд хүрдэг"
Мэдэж ав энэ бол Монгол - 1

Монгол орны хамгийн урт гол. Монгол орны олон гол мөрний хамгийн урт нь Хэрлэн юм. Хэрлэн голын нийт урт 1264 км бөгөөд үүний 1090 км нь Монголын нутаг дээгүүр урсдаг.

Гоё байгааз


Монгол орны хамгийн том мөрөн. Монгол орны гол мөрдийн хамгийн том нь Байгал нуурт цутгадаг 992 км урт Сэлэнгэ мөрөн юм. Дурдсан уртын 590 гаруй км нь Монгол улсын нутагт байдаг бөгөөд мөрний ус цуглуулах талбай нь 447000 км2 юм.

Энэ бол Орхон, Сэлэнгэ хоёрын нийлж буй зааг. Сайн харвал Голын дундуур зааг байгаа. Цаад тал нь Орхон. Харин наад тал нь мэдээж Сэлэнгэ


Монгол орны гол мөрний урт. Монгол орны гол мөрний нийт урт 67000 км буюу тус орны хилийн шугамаас 8.2 дахин урт юм.

Энд дараад томруулах гээд үзэхгүй юу. Дахиад дарвал бүүр том


Дөрвөн мянган нуурын орон.
Монгол орон 0.1 ам.км-ээс их талбай бүхий 4000-аад нууртай. Эдгээрийн нийт талбайн хэмжээ 15640 ам.км гэнээ.


Монгол орны хамгийн том тогтмол нуур.
Монгол орны хамгийн том тогтмол нуур нь Увс нуур юм. Усны талбай нь 3350 км2.

Гүэ мөн сайхан байна аа

Наран дээрээс нэг иймэрхүү


Монгол орны хамгийн том, урсгал, гүн, цэнгэг нуур. Монгол орны хамгийн том урсгал нуур нь Хөвсгөл нуур. Усны талбай нь 2770 км2. Гүнээрээ Монголд төдийгүй Төв Азид хамгийн гүн (267.2 м) нуурт ордог. Нийт 403 цутгалтай Хөвсгөл нуурын усны найрлага Байгал нууртай төстэй, тунгалгаараа дэлхийд гуравдугаарт орно. Монгол орны "Хөх сувд" хэмээн алдаршсан Хөвсгөл нуур уртаашаа 136 км, өргөөшөө 37 км бөлгөө.

Хөвсгөлтэй бол ярих юм байхгүй ээ.

Саран дээрээс нэг иймэрхүү


Монгол орны усны хагалбарын гол голомт.
Монгол орныг дэлхийн гурван ай савын усны хагалбар гэдэг. Тэгвэл эдгээрийн хамгийн гол хагалбар нь Хэнтийн нурууны үргэлжлэл Цогтчандмань уул юм. Энэ уулын араас буусан ус Туул голоор дамжин Хойд мөсөн далайд, зүүн урдаас нь буусан ус Хэрлэнгээр дамжин Номхон далайд, баруун урд талаас буусан ус нь дотоодын урсгалгүй савд орж нийлнэ.

Энэ сайхан нутгийн доор нөгөөх "гайхал хагалбар чинь байгаа шүү дээ


Монгол орны хамгийн том мөсөн гол. Монгол орны мөнх цаст уулсын мөсөн голуудаас хамгийн том нь Алтай таван богд уулын Потанины мөсөн гол юм. Урт нь 20 км, өргөн нь 5 км.

Энэ зургийг харин "Анд...лог"-с гусчихсийн баярлала хө.


Хамгийн өндөр хүрхрээ. Хөвсгөл аймгийн Хорьдол сарьдаг уулаас эх аван урсдаг Арсайн голд манай улсын хамгийн өндөр хүрхрээ буй. Энэ хүрхрээний ус 70 м өндрөөс буудаг.Улаан цутгаланг бодвол ус багатай л даа.

Арсайн хүрхрээгийн зураг их ховор юм байна лээ. Нэг сайхан зураг очиж аваач Нямка


Монголын хамгийн том тал. Монгол орны нүд алдам өргөн талуудын дотроос хамгийн том нь 250-иад км2 талбай эзэлдэг Дорнодын тал. Дорнод аймгийн Матад, Халх гол сумын нутгийн ширээ мэт хавтгай энэ тэгш талд хааш хаашаа 100 км аялахад нэг ч толгод, гүвээ, хунх нугачаа үл тааралдана. Байгалиас заяасан унаган төрхөөрөө гайхалтай тал байж байдаг юм байна.

Алхаад алхаад барахгүй тал даа.

 

Сэтгэгдэлүүд:

1. iin | 2009-09-23 13:49:11
хөвсгөлтэй юу ярих вэ хэхэ,
тал газрын зураг ёстой найс байна даа,
орхон сэлэнгийн бэлчир нь Сэлэнгийн төвөөсөө холгүй байдаг,
2. LuZa | 2009-09-23 13:50:32
Dornodiin talaar neg alhaj yzdegiin bilyy hehe

Saihan medeelel baina
3. teru (зочин) | 2009-09-23 13:53:24
http://cash88.blog.banjig.net/ orood uz mon tsaash n taraaj ogch tusalaach
4. angelic_universe | 2009-09-23 13:55:28
iin:Харин тэх Хөвсгөл бол.... Тал газар бас сайхан шүү тэ?
Luza:Хаа ч явсаан цуг гэж мэдээрэй.
5. angelic_universe | 2009-09-23 13:56:33
teru: амжилт
6. iin | 2009-09-23 13:59:09
тал нь гоё, хангай нь гоё, говь нь гоё, ус нь гоё, ер бүх юм нь бүрдсэн сайхан Монгол орон шүүдээ гэж
7. bum (зочин) | 2009-09-23 14:05:15
uuchlaarai iimee tiimee shuumjlel ene ter helehgeegvi shuu herlen murun gedgvi biluu bi tgj l bdood bhiin.Bas neg yum bna gol murungiin bdal iim bdgiin bjee sayhan Yaponii TVgeer neg yum uzsiin uneheer MGLiin baigali orchintoi ih holbootoin bnalee.2070on gehed MGL ulsiin nutag devsgeriin 90%n tsuljiltud daragdana gesen tootsoo hiisiin bnalee gehdee ene n zuvhun MGL bish SIBIRI iin umnud heseg bas orj bgaa bnalee.Tootsoo hiisen argii n bi meregjiliin hun bish bolhoor sain medehgvin yamar ch bsan jiriin gazart 4-6m gazariin gunees ter gazariin chiigshiliig shalgaj bolldog yum shig bgaan getel ene MGLiin huvid ter hunii uzuulseneer 8m ees iluu urumdlug hiij bj garch bgaan bnalee ene ch ayultai medeeshuu tiim bizdee.Ene talaar medeh yum bval tavij uguuch tehuu.
8. angelic_universe | 2009-09-23 14:12:40
iin:Хэлээд юукхэв
bum:энэ талаар сонсож байсан. Гэхдээ чухалчилж мэдээлэл хайсангүй ээ. Олж тавинааааа. Хэрлэнгийн хувьд бол янз янзаар л ярьдаг ш дээ. Сэлэнгэ мөрнийг үзсэн хүмүүс Хэрлэнг мөрөн гэж үздэггүй ч юм шиг. Нутаг нутгийн хэллэг байгаад байх шиг санагддагийн
9. iin | 2009-09-23 14:15:45
гол мөрөн цуг л явж байдаг шд дандаа, Хэрлэн, Онон Туулын тунгалаг ариун мөрнүүд

Онон гол, туул гол
голын хүндэтгэл юм болуу,

тэр сүүлийн мэдээллийн хувьд ер нь бол байгалиа хамгаалахгүй бол хэзээ ч устаж мэдэхээр байгаа ,
10. Mr.Freeman | 2009-09-23 14:16:00
Сайхан байглийн дунд аялах ч сайхан даа... Явмаар л санагдаж орхилоо..
11. amg@@ | 2009-09-23 14:51:08
Тасархай
12. Батаа123 | 2009-09-23 15:02:55
сайхан мэдээлэл бна даа тнкс
13. Nyamka | 2009-09-23 15:34:10
Сайхан нийтлэлүүд ар араасаа гоё байна дөө
14. Nyamka | 2009-09-23 15:45:39
Тэр Орхон Сэлэнгийн бэлчирийг саяхан Сэлэнгэд очиж Сайханы хөтөл дээрээс харсан ш дээ янзтай газар байна лээ даанч чамшиг ингэж ойроос авч амжаагүй шдэ. Арсайн хүрхрээ чинь их өндөр юм аа дараа зунаас очиж зураг авнаа хө сайхан мэдээлэл оруулж байгаад баярлалаа амжилтооо.
15. jagaa (зочин) | 2009-09-23 17:04:13
үнэхээр сайхан
16. KULA | 2009-09-23 17:55:34
Маш сайхан. БАярлалаа... Гэрт чинь энэ загварыг хийчихлээ. Тохирохгүй байна гэгүүл хэлээрэй...
17. Жиргээ | 2009-09-23 18:02:58
16-aa, zurvasaa,
18. love_mongolia (зочин) | 2009-09-23 20:02:14
yooo bi neeree mongoliinhoo baigalid aimaaar hairtai uneheer soooo beautyful
19. chimgeeitgel | 2009-09-24 21:03:59
gazar zuin hicheeld suulaa. goy blaa hehe.
20. altargana | 2009-09-29 02:51:02
ямар гоч зурагнууд вэ, ингэхэд би гэдэг хүн энүүгээр тэнээд л байдаг, тэр сайхан нууруудаа очиж үзээгүй хүн ш дээ, тэр үед тэнүүлчин болоогүй байж л дээ хэхэ, монголдоо очиоороо тэнэж өгнөө гайгүй
21. Rush | 2009-09-29 03:02:45
далайд гарцтай байж болох зам харагдах чиньвээ.... айн тэр усны хагалбар гээд юу гэчив????????
22. chimgeeitgel | 2009-09-29 11:20:57
gazarzuin hicheeld suulaa gej.
23. Org (зочин) | 2009-10-02 02:16:15
Цаад тал нь Сэлэнгэ. Харин наад тал нь мэдээж Орхон. Сэлэнгэ мөрөн үерлэсэн үеийн зураг. Сайханы хөтөлийн өмнөх толгой дээрээс авсан зураг.
24. Наргил | 2009-10-02 03:04:35
гүүээ мөн сайхымаа
25. temka (зочин) | 2009-12-01 12:47:40
gogo ymaa
26. chinguun (зочин) | 2009-12-16 06:38:24
goe bna aaaaa minii hicheel ih tusallaa

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.