Angelic Universe
"Хэдий чинээ холыг харж, томыг сэтгэсэн хүн л АМЖИЛТ-нд хүрдэг"
Мэдэж ав энэ бол Монгол - 2

Байгалийн олон бүс, бүслүүр, мужит орон. Монгол орны хойноос урагш ойт хээр, хээр, говь, цөлийн гэсэн өргөрөгийн дөрвөн бүс, өндөр уулст авирахад тайгын болон тагийн (альпийн) бүслүүр ажиглагдана. Тус орны байгалийн бүс, бүслүүр, гадаргын байдлыг харгалзан Хангай, Хэнтий, Алтайн уулархаг, Дорнодын талархаг, Говийн гэж дөрвөн их мужид хуваадаг.

Монгол Улсын уулс


Уур амьсгалын тэгш хэмт орон. Монгол орон уур амьсгалын хувьд тэгш хэмийн хувиарлалттай нутагтай. Бөмбөрцгийн хойд хагасын 47 градусын өргөрөг, зүүн уртрагийн 104 градусын огтлолцоогоор монгол нутаг үндсэндээ дөрвөн тэгш хуваагддаг.


Монгол орны уур амьсгалын хос багана. Монгол гэрийн хоёр багана шиг монгол орон уур амьсгалын босоо бүслүүрийн хос хоёр баганатай. Зүүн уртрагийн 99 градус (±1 градусын хэлбэлзэлтэй)-ын дагуу уур амьсгалын баруун багана, зүүн уртрагийн 108 градус (±1 градусын хэлбэлзэлтэй)-ын дагуу уур амьсгалын зүүн багана болон монгол орны уур амьсгалын бүх шинжийг үндсэндээ эн чацуу илэрхийлнэ.


Монгол дахь жилийн дөрвөн улирлын тэгш хэм. Дэлхийн хойд хагасын сэрүүн бүсийн уур амьсгалын тэгш хэмийн нутаг монгол орны жилийн дөрвөн улирлын (тэгш хэмийн) уур амьсгалыг бүрэлдүүлэн бий болгодог. Өвлийн идэр есийн хүйтний эрчим зуны аагим халуунтай хэм тэнцүү, хаврын хахир нь намрын сэрүүсэлтэй ижил уялдаатай.


Монгол орны хамгийн их хур тунадаст нутаг. Монголд жилд хамгийн их тунадас унадаг нутаг нь Хэнтий аймгийн Дадал сум юм. Энд жилдээ 387 мм хүртэл тунадас унасан юм даа гэж...

Их хааны минь нутаг даа


Монгол орны хамгийн бага тунадас унадаг газар нь Говь-Алтай аймгийн Захуй сумын нутаг юм. Энд жилд дөнгөж 45-хан мм тунадас унадаг.
Цэлмэг тэнгэрийн нутаг. Галбын говийг арчсан толь шиг цэлмэг тэнгэрийн нутаг гэж хэлж болно. Энд жилийн нар гийгүүлэх хугацаа 3100-3200 цаг буюу хоногийн нартай байх хугацаа монгол орны аль ч бүс нутгаас илүү, өөрөөр хэлбэл эл нутагт тэнгэр жилд 320-330 хоног цэлмэг байна гэсэн үг.


Хамгийн ариун агаарын орон.
Хүний биед хамгийн тохиромжтой харьцангуй чийглэг 30-70% гэж үздэг. Тэгвэл монгол орны агаарын харьцангуй чийглэгийн жилийн дундаж хэмжээ түүнтэй тохирдог байна. Ийм хуурайшилтай агаарт янз бүрийн бактерийн үржил тун бага байдаг. Энэ нь монгол орны уур амьсгалын нэг сайн тал юм.


Монгол улсын хамгийн өндөрт оршдог хот, сумд. Д.т.д. 2181 м өргөгдсөн Алтай хот, сумын төв нь д.т.д. 2400 м өргөгдсөн Ховд аймгийн Дуут сум юм.
Монгол улсын хамгийн нам дор газарт орших хот нь д.т.д. 616 м өндөрт оршдог Сүхбаатар хот, сумын төв нь д.т.д. 600 м өндөрт оршдог Дорнод аймгийн Чулуунхороот сумын төв юм.

Нисч байхдаа даржээ эн зурагчин... - Алтай хот

Дуудт сум нэг гэсэг

Энэ monreve хаа сайгүй явж байх юм аа - Сүхбаатар хот

Их бурхантын нутаг - Чулуунхороот


Монгол нутгийн тулгын гурван чулуу. Дамбадаржаалин, Амарбаясгалант, Эрдэнэзуу гурван хийд нь хоорондоо адил 300-аад км-ийн зайтай баригдсан тул эдгээрийг монгол нутгийн тулгын гурван чулуу гэж нэрийддэг аж.

Амарбаясгалант хийд

Дамбадаржаалин хийд

Эрдэнэзуу хийд

Монгол орны биологийн нөөц. Монгол орны ургамал, амьтан, тухайлбал манай оронд тэмдэглэгдээд байгаа 4000 гаруй зүйл дээд цоорт ба доод ургамал, 15000 гаруй зүйл шавж, 600 гаруй зүйл элдэв сээр нуруутан амьтад хийгээд ус болон хөрсөнд амьдардаг олон зүйлийн сээр нуруугүй жижиг амьтдаас монгол орны биологийн нөөц буюу биомасс бүрддэг юм байна.

 

Сэтгэгдэлүүд:

1. Moonrider | 2009-10-02 00:45:15
Их сайн мэдээлэл болжээ.
2. Наргил | 2009-10-02 01:06:20
сонирхолтой мэдүүштэй мэдээлэл байна да
3. angelic_universe | 2009-10-02 01:09:12
Мүүн: Баярлалаа
Наагий: Мэддэггүй байсан юм уу? Яагаад алга болчив. Тэмцээний бэлтгэл хангагдчихсан уу?
4. Наргил | 2009-10-02 01:13:51
мэджаагаа нь цөөхийн байхчүү
тэмцээний бэлтгэл бэлээн хэхэ
тийм байна, эрж хайж байсан мэдээлэл бас байна шүү
6. angelic_universe | 2009-10-02 01:26:10
Наагий:Тэгүүл хожоод өгөөрэй гэсэнээс чи одоо Гумбаатай барьцаад байгаарай. Теннисний бөмбөгийг сагсных болгоод зураал өгөье за юу тэрийг бариад гүйчих
Молор: ахайтан сайн уу? Ямар мэдээлэл хайж байсын???????
7. Наргил | 2009-10-02 01:35:53
би чэн дасгалжуулагч шд базарваань
юуун бөмбөг барьж гүйх
8. angelic_universe | 2009-10-02 01:39:24
Зүгээрээ гүй. Эрүүл мэндэд сайн
9. Наргил | 2009-10-02 01:44:52
багаал дасгалжуулах минь
10. Наргил | 2009-10-02 01:46:47
танин мэдэхүйн болоог дотор тэнцээн яриад болжийнуу гүү юу
11. АЯКО | 2009-10-02 09:28:15
баярлалаа найзаа. сонирхолтой мэдээлэл байлаа
12. Nyamka | 2009-10-02 09:34:11
Сайхан мэдээлэл байна шүү. Дараагийн нийтллийг хүлээжийна
13. anjigai | 2009-10-02 09:42:32
Гайхалтай шүү. үргэлжлүүлээрэй.
14. iin | 2009-10-02 09:44:16
Сүхбаатартай зургыг ингэж авхуулдийм бий, биеэ бүтэн гаргахаар жанжин байхгүй, жанжинг гаргахаар бие тал гараад байсын, хэхэ
15. Вафль | 2009-10-02 11:32:53
мэдэрдэгийн, мэдэж амжаагүй л явах юм_ хайрладагийн хэрхэн илэрхийлэхээ ухаардаггүйн... гэтэл тэнгэрлэг иргэн та... / хэлэх сайхан үг чамлагдав /
16. *САЙХАН САНАА* | 2009-10-02 11:38:03
мэдэж авлаа монголыг өшөө мэдмээр байна яахуу
17. chimgeeitgel | 2009-10-02 16:13:09
yostoi medej avlaa, bayrlalaa.
hicheeld suusan shg l anagdlaa ntr hehe.
18. chin_xusel | 2009-10-02 16:20:47
хэрэгтэй сайхан мэдээлэл байна. Монголоороо бахархаж байна шүү
19. apabst | 2009-10-02 16:35:30
маш аятайхан мэдээлэл болжээ...
20. angelic_universe | 2009-10-02 23:29:59
Аяко: Зүгээрээ хө.
Нямка: Хүлээж л бай.
Анжгай: тэгнээ үргэлжилнээ.
Ийн: Аппратаа бас босоогоор нь байвал газар тэнгэртэйгээ багтана.
Вафль: Би яасийн (хэрүүлийн үгс) болчихлоо
Санаа: Мэдрүүлнээ
Чимэгээ: Өнөөдрийн хичээлээр юу сурав
Чин хүсэл: Бахархахаас яахав сайхан эх орон
Апабст: Баярлалаа хө.
21. amanjinka | 2009-10-03 00:03:55
сайхан мэдээлэл бна даа баярлалааа
22. Шинэков | 2009-10-03 00:54:57
medeed awchlaa
23. altargana | 2009-10-03 08:32:08
гайхамшигтай шүү...би энд ирээд л гадаадууд яагаад монголыг үзэх гэж дурладаг болохыг ойлгосон
24. chimgeeitgel | 2009-10-03 09:55:15
газарзүйн хичээлд сайн биш байснийг ч хэлэх үү мэдэхгүй олон юмаа мэдэж авлаа.
монголынхаа тухай мэддэг гээд бодоод байдаг мэдэхгүй юм олон байгааг мэдлээ.
дараагийн хичээлээ хүлээе дээ хэхэ.
25. bi_banjig | 2009-10-03 10:57:20
аан... одоо л мэдэж авлаа
26. Ууганаа | 2009-10-04 16:56:38
kekeke, yun ch alban yariagaar bichdiim dee, tus nutag n geed l, medej av gej zagnasan bolohr n medej avlaa, aimaar garchig bn shd, )
27. Жиргээ | 2009-10-05 10:01:17
zee...
28. x-woman | 2009-10-12 11:37:50
yasan aztai aawiin huu eejiin ohid ene saihan nutagt turdug boloo
29. bataa (зочин) | 2009-10-17 22:07:45
ene saihan medee baina.1-r heseg ni tun taaruu baisan shuu.Mongoliig zuvhun ene hureendee setgeh bas jaahan dutagdaltai sanagdana.Mongoloo toirson mongolchuudaa bid martaj bolohgui

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.