Энэ амьдрал, энэ нийгэмд харамсаад барахгүй олон зүйл байх болжээ. Би гэдэг хүн хүн чанар, сэтгэл байхад аль ч нийгэмд амьдраад, ямар ч үед өөрийнхөө хүрээлэлийг бий болгоод байж болох байх гэж боддог хүн. Хүн болгон л амьдрал мөнгөн дээр тогтдог гэх үзэл сурталд хүссэн ч хүсээгүй ч нэгдсэн өнөө цагт миний бодол надда л зөв байдаг. Мэдээж "мөнгө" гээч цаас амьдралд хичнээн хэрэгтэй, амьдралыг хичнээн баялаг болгодог ч гэлээ би хэзээ ч өөрийнхөө үзэл бодлын дээр жагсааж байсан удаа байгаагүй ээ.
Хичнээн баян тансаг болсон ч, хичнээн их мөнгө хүүлдэг болсон ч хүн хүн шиг байж, сэтгэл зүрхээ, хүн чанараа алдахгүй байгаасай гэж их хүсдэг. Гэтэл энэ нийгэм арай биш ээ. Баян хоосоны зааг ихсэх тусам хүн гээч амьтаны зан авир өөрчлөгдөж, мөнгө гээч цаасны төлөө юу ч хийхэд бэлэн байх "робот" болсоор л ... Хүн гэдэг уулаасаа нийгмийн боол байсан, байсаар ч байх болно. Тийм болохоор нийгмээ дагаад хувьсан өөрчлөгдөх нь зүй ёсны л процесс байх нь тийм үү? Төрсөн өдрийнх нь бэлгийг авах бололцоогүй ч гэсэн тэр сайхан өдрөөр нь утсаар яриад баяр хүргэх найзын сэтгэл, бохь аваач гэх тэр жаахан охины хөдөлмөрийг үнэлэж дургүй ч гэсэн тэр хүүхдэд буян болох 1000 төгрөгний бохь авч байгаа тэр хүний хүн чанар, өдөр болгон утсаар ярьж амар мэндийг нь мэдэх үрийн сэтгэл, хэзээ ч хамтдаа бүхнийг давнаа гэх ханийн итгэл өнөөдөр МӨНГӨӨР үнэлэгддэг болжээ. Харамсалтай биш гэж үү?
Сайн найз байхын тулд төрсөн өдрөөр нь ТОМ бэлэг авч өгөх, мөнгөн тусламж өгч байж ХҮН ЧАНАРтай хүн нэрийг зүүж, ар гэрээ мөнгөөр таслахгүй байж САЙН ХАНЬ болох, үргэлж сүүний мөнгө өгч байж аав ээжийн САЙН ҮР нь байх нь энэ нийгмийн "шалгуур" юм гэж үү? Өөрөөр хэлбэл ТӨГС ХҮН байх их амархан юм байна. Мөнгөтэй л бол. Тэгвэл та хэний ч хувьд ТӨГС байх болно.
Зиа зиа явж мөнгө олох уу даа.



Сэтгэгдэлүүд:
тэгвэл хамтдаа мөнгө олохоор явий даа.
бүхнийг зоосний нүхээр хардаг хүмүүс бий л дээ. гэвч хүний сайхан сэтгэл, хүн чанарыг эрхэмлэдэг хүмүүс цөөн боловч бий гэдэгт итгэнэм.
нээрээ л тийм болчоод байх шигээ
гэснээс нээрээ олсон мөнгөнөөсөө жоохныг явуулчихаарай гэсэн... хэхэ
tugs bus shumusaas...kkk
гэхдээ би чаднаа сайхан амьдарнаа гээл зүтгэдийшдээ
хүн хүн шиг байж, сэтгэл зүрхээ, хүн чанар, найзын сэтгэл,үрийн сэтгэл,ханийн итгэлийг миний найз өөрийнхөөрөө хэмждэг болохоор бусдаас бас нийгмээсээ тусдаа хүн шүү дээ.
ямар ч үед өөрийнхөө хүрээлэлийг бий болгоод байж болох байх гэж боддог хүн шүү
Сайн сайханыг хүсэе найзаа
Bid iim saihan soyliin ezed gej uu Banjigchid aa I like you really
Чи ч үг өвсний шивээ гээд нэг юмыг бөөнөөр нь сугалж аваад зоодог доо.. яг тэрийг зүрхэндээ зоолгож байгаам шиг мэдрэмж төрүүлж байна... мундаг бичжээ...
Бялзуух минь дээ.Тэр хүүхдийн ээж гадаа байсаныг чи мэдээгүй тийм үү? Тэр л үнэхээр харамсалтай байсан. Түр хүүхэд зүгээр л мөнгө олох хэрэгсэл болчихсонд.....
намайг Төгсөө гэдэг.
Сэтгэгдэл үлдээх: