Монгол-Охотын геосинкпинал. Охотын тэнгисээс монголын дорнод хэсэг хүртэл үргэлжилдэг, эрт, дунд төрмөлийн үеийн тогтолцоот геосинклинал бүтцийг хэлнэ. Болор, молор, биндэрьяа агуулсан маагмын судал, алт, мөнгө, холимог төмөрлөгийн ордын илрэл ихтэй тул чухал ач холбогдолтой.
Гурван зуун богд. Монголд Богд гэдэг үг орсон уул 300 байдагийг газарзүйч Ш.Шагдар багш тодорхойлсон юм байна лээ. Эдгээр олон Богдуудын дотроос хамгийн өндөр нь Алтай таван богд юм. Түүний оргил д.т.д. 4374 м өндөр өргөгдсөн.
Дэлхийн байгалийн ес дэх гайхамшиг Монголд. Бразил улсын Риу-Негри болон Амазонк мөрний уулзварыг онгоцноос харахад Негругийн ус нь хар, Амазонкийн ус шар өнгөтэй харагддагаас "Дэлхийн байгалийн наймдахь гайхамшиг"-т тооцогддог. Үүн лүгээ адил Монголын Алтай Таван богдын мөсөн голуудын цагаан тоос шороо, лаг шаврын зүйлийг урсгадаг Цагаан гол, Ховд голтой нийлсний дараа зүүн эргийн ус нь сүүн цагаан, баруун эргийнх нь хар өнгөөр ялгарч урсдагийг нисэх онгоц хэрэглэлгүйгээр тод ажиглаж болдгийг Дэлхийн байгалийн ес дэх гайхамшиг гэчихвэл таанууд намайг зодох уу?
Ховд голоо гэж сайхан нутаг байгаа биз

Харин энэ бол цагаан гол. Энэ хоёрын нийлж байгаа зураг харин хайгаад олдсонгүй.

Анхны дархан цаазтай уул. Өнөөх алдарт Богдхан уул монголын төдийгүй дэлхийн хамгийн ууган дархан газруудын нэг юм. Энэ уулыг 700 гаруй жилийн тэртээ буюу Хэрэйдийн Тоорил вангийн үеэс дархан уул гэж үзэж тэнд мод огтлох, ан хийх, газар ухахыг хориглож байжээ. Түшээт хан Юндэндоржийн санаачлгаар 1778 онд Богдхан уулыг албан ёсоор дархалж, 28 амыг нь тусгай харуултай болгожээ.
Богдхан уулын ноён оргил Цэцээ гүн. Манай Nadia-н авсан зураг

Халхын хүйс. Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд сумдын нутгийн заагт үзэсгэлэнт сайхан, дархан цаазат Батхаан уул (д.т.д 2117 м өргөгдсөн) оршдог. Энэ уулыг дээр үеэс Халхын хүйс гэж үздэг байв.
Шөнө урсаж, өдөр татардаг гол. Говь нутгийн Эхэн Зулганай гэдэг жижиг гол шөнө урсаж, өдөр нь татарч хуурайшдаг. Энэ нь уг нутагт шөнийн цагт харьцангуй хүйтэн, ууршилт багатай байдаг, өдрийн цагт голын усны ууршилт нэмэгддэгтэй холбоотой аж. Мөн сонирхолтой ёо
Энэ юм болов уу?

Далан гурав дахин гатлуулдаг горхи. Ховд аймгийн Манхан сумын нутаг "Ботгон хавцал"-ын дундуур Гулз, Залаатын горхиуд нийлж урсдаг бөгөөд хавцлаар зорчигсод уг горхийг 73 дахин гаталдаг. Ядарч үхэх юм байна л даа. Миний хувьд Асралт хайрханаас Тэрэлж явах замдаа Заан голыг 5, 6 удаа гаталсан үе бий шүү.
Байгалийн "Элгэн тараг". Завхан аймгийн нутаг Отгонтэнгэр хайрханы өвөрт мөстлөгийн гүн хунх хадан хонхорт тогтсон Бадар хундага нуурын хавьцаа цагаан шаргал өнгийн, гаж буруу үнэр амтгүй элгэн тараг шиг шавар байдаг агаад түүнээс уусан идсэн хүн бие чийрэгжиж нас нь уртасдаг гэлцэнэ.
"Элгэн тараг" нь хаачив. Отгонтэнгэр хайрхан, Бадар хундага нуур

Хүрэмийн боом. Говь-Алтай аймгийн Халиун сумын Овооны нурууны баруун хойд салааны хүрмэн хадан дундуур гарсан замыг Хүрэмийн боом гэнэ. Хүн зассан мэт сонин тогтоцтой энэ ташлангаар ууланд явж сайтар дассан мориор юм уу бага зэргийн ачаа ачсан сарлаг л давдаг гэжугаа.
Жаран тогоот. Баянхонгор аймгийн нутагт Их богд уулын үргэлжлэл Жаран (Жаран тогоо) хэмээх хүрмэн чулуун уул бий. Бороотой үед эдгээр тогоо нь усаар дүүрч Жаран нуур цөөрөм тогтон нутгийн хүн, мал, адгуус амьтныг ундаалж тав тухыг нь хангадаг. Бороотой үед Монгол орны нийт нуурын тоо 60-р нэмэгдэх нь ээ.....



Сэтгэгдэлүүд:
Монголын сайхан орон
manai ex orond ix yum bii shuu, bid l medexgui boloxoos...
Tlg_UB:Сайхаан сайхан
Блогтойхүн:Гоогогогго байгаа биз
amor:Үнэхээр сайхан шүү.
Амгаа маань баярлаад дуу дуулаад байна уу гүй юу?
Жиргээ:Зөндөө зөндөө. Мэдэхгүй юм зөндөө байгаа:
ss_gogo:Д.Нацагдорж тэгэж билээ тэ?
Эрхцас:Мөрөөдөлтэй чинь хамт байх болноо.
Luza:....мэхий ёслоё (нэг л сонин биччихлээ)
дахиад үзлээ яааааааааааааааааааааааааассс сайхан юм бэээээээээээ
S I Love: Тийм үү. Тэгүүл өөрт чинь энэ 9 дэхь гайхамшигийн зураг байхгүй биз
Нямка: Худлаа яриал. Юу гэж хэлийдөө гэж бодоол сууж байгаа даа.
Бошиггүй Галдан:Сайхан нутаг шүү
Анжгай: Хичээж л байна даа.
ЧаБу: Энэ бүгд бас өөрийнх чинь. Даан ч энд байхгүй л нь тоогүй юм мөн үү?
Аяко:Хэн би юу баярлалаа. хэхэхэ магтаал жооооооохон давстай юм уу даа.
ss_gogo: Нацгаа нь хэн билээ хө.
Нямка: Маргааш дахиад орж ирж үзээрэй.
Ууганаа: Найз минь Уйл, Дуул яагаад гэвэл чиний эх орон
Lily: Аялалд чинь амжилт
Мэдэж ав энэ бол Монгол - 3 муухай дээрэлхүү хэлж байгаам шүү бас тээ
Сэтгэгдэл үлдээх: