Angelic Universe
"Хэдий чинээ холыг харж, томыг сэтгэсэн хүн л АМЖИЛТ-нд хүрдэг"
Мэдэж ав энэ бол Монгол - 4

Соёмбот уул. Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутаг Цэгэрийн голын аманд Соёмбот хэмээн нэрлэгддэг уулын энгэр дээр соёмбыг 50x25 метр хэмжээний талбайд долоон өнгийн чулуу орж бүтээсэн байдаг. Уг соёмбыг XIX зууны үед урласан гэж судлаачид үздэг.

Чандмань-Өндөр сум - enhmunh24.blog.banjig.net


Хос тахилгатай овоо.
Архангай аймгийн Тариат сумын нутаг Тэрхийн цагаан нуурын хойд эрэгт одоо байхгүй болсон нэгэн овоог эхлээд бөө нар, дараа нь буддын шашин дэлгэрсэн цагаас хойш шарын болон бөөгийн шашныхан хамтран нийлж тахин идээ шүүс өргөдөг байсан байхын. Энэ ёслол 1930-аад он хүртэл уламжлагдаж 1930-аад оны дундуур шашингүйн үзэлтнүүд овоог нурааснаар тасалджээ.


Говийн хангай. Говь нутагдахь ус, ургамал жигдэрсэн хэсэг газрыг Баянбүрд гэнэ. Говьчуул түүнийг "Говийн хангай" ч гэж нэрлэх нь бий. Баянбүрдийн жилийн дөрвөн улирлын ус, ургамлын таатай нөхцөл нь тэнд хавтгай, хулан, тахь, мазаалай зэрэг амьтдын амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Монголын говьд 80 гаруй ийм баянбүрд бий гэж судлаачид тогтоосон бөгөөд эдгээрийн ихэнх нь Говийн их дархан газар, Говийн бага дархан газар, Говь Гурвансайханд байдаг гэжугаа.

Гүйэээ мөн сайхан аа. Шар хулсны Баянбүрд - mongoliaexpeditions.blog.banjig.net


Ёлын ам. Өмнөговь аймгийн нутаг Гурван сайхан уулын Зүүн сайхан уулыг зүүн хойш сэтлэн урссан горхины хавцал өнө удтал ёл шувуу үүрлэн нутаглаж ирсэн учраас Ёлын ам гэж нэрлэгджээ. Энэ хавцал зургаан км орчим үргэлжилж уулаа огтлон талд гарна. Хангайг говьд аваачсан мэт тунгалаг ус, нов ногоон зүлэг, анхилам сайхан арц сонгинын үнэрт энэ үзэсгэлэнт хавцлын сүрлэг хадан цохиодын дээгүүр ёл шувуу эргэлдэн, аргаль, янгир сэрийлцэн байх нь үнэнхүү гайхамшиг. Хавцалд тогтсон зузаан мөсөн доогуур горхи хоржигнон урсах нүхэн доогуур хүмүүс мөлхөн гарах бөгөөд мөс нь хайлалгүй жил өнжих нь олонтаа. Төв хэсэгтээ 300 орчим метр элгэн ханат хавцлын ам эхэндээ тавиун байснаа нарийссаар дунд хэрдээ хүн зөрөхөөргүй нарийсдаг. Үзэсгэлэн төгс Ёлын ам хаа газрын гийчдийн саатан сонирхдог газрын нэг болж манай Аялал жуулчлалын салбарт томоохон бүтээгдэхүүн болдогийг би  мэднэ л дээ .....

Ёлын ам ээмэр шүү - Нөгөөл Нямкагийн блог

Далайд живсэн уул. Монголчууд Далай ээж хэмээн өргөмжилдөг Хөвсгөл нуурын дундах 3 км урт, 2 км өргөн, 5.8 ам.км талбайтай ойгоор өвч хучигдсан үзэсгэлэнт Далайн хүйс арал бол чухамдаа дийлэнх хэсэг нь усан дор орших 300-360 м харьцангуй өндөртэй уулын орой юм. Гүндалай тэр хавьд алга боллуу яалаа??????


Хянгын даваа. Их залхуугаас бага залхуу гэж..... Газрын дөхмийг бодож заавал давахад хүрдэг бэрх хэцүү даваа манай оронд олон байдагийн  нэг нь Хянгын даваа юм. Булган аймгийн Баян агт сумын төвөөс зүүн урагш холгүй орших битүү ой модтой, ганцхан морьтой хүн явах зөрөг замтай. 3 км үргэлжилдэг бөгөөд ямар ч омголон морь унаа сульдаж оройд нь гардаг энэ давааны замыг хусран үнээний харьд худалдагдсан бярууны нэгэн эрэлчин мөрөөр нь мөшгөн явсаар нээсэн гэдэг домогтой.

Булганы энэ зураг тас байгааз


Охид-хүүхэд уул. Төв аймгийн Баянзүрх сумын нутагт Охид хүүхэд хэмээх газар бий. Эрт цагт бусдад хядагдан ганц нэг айл хүмүүс үлдэж охид хүүхдээ нэг ууланд аваачиж бүгүүлээд, буцаж гэр малаа авахаар явжээ. Гэвч тэд дайсанд алагдсан тул охид хүүхэд нь өнөө ууландаа үлдэж өсөж олон болсоор багталцахгүй болжээ. Тэгээд тойрон хүрээлсэн нэгэн төмөр хадыг их түлээ овоолон галдан шатааж төмрийн хүдрийг хайлган урсгаж тэр хадаа сэтлээд гадагш гарчээ. Охид хүүхэд ийнхүү энэ ууланд бүгж амьд гарсан учир ийн нэрлэсэн гэнэ.


Хуанли уул. Говь-Алтай нурууны зүүн Богдын салбар (д.т.д. 3686 м өндөр) Тэргүүн уулын сүүдрээр нутгийн иргэд нар буцах, ес эхлэх, дуусах, хаврын сар гарахыг мэддэг. Тэргүүн уулын оргилоос бараг өртөө зайд Хэцүүгийн нурууны өвөр Хүүшт (Өвөрхангай аймгийн Баруун баянулаан сумын нутаг) бүйлээсний том бут буй бөгөөд ес эхлэх өдрийн хонин цагт Тэргүүний сүүдэр энэ бутанд нэг л удаа хүрдэг аж. Жилийн хамгийн урт сүүдэртэй өдөр нь ес эхэлдэг гэж үздэг, ямар ес эхлээд хэд хонож буйг сүүдэр эхний бутнаас цааш цувуулсан овоо болон бусад ургасан бутны хаана туссаныг харж шууд хэлнэ. Энэ нь цаг тооны бичигт заасантай яв цав таардаг гэж нутгийнхан ярьдаг. Энэ их сониооооооон


Шар "дээлт", хар "малгайт" уул
.
Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Гурванмандал уул (цувраа гурван уул)-ын их бие нь шар, орой нь хар өнгийн хад асгатай тул тийнхүү төсөөлж болно.


Бүүвэйлдэг хад. Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвөөс зүүн урагш 20-иод км-т оршдог Цогцолын хийдийн дэргэдэх том хадан цохион дээр шовх ганц тулгуурт суурилагдсан 50 тн илүү жинтэй том хад байдаг. Ширүүхэн салхи хөдлөхөд донхолзон хөдөлдөг энэ хадан дээр хонины хүүхэд гарч бүүвэйлүүлэх дуртай.

 

Сэтгэгдэлүүд:

1. Nyamka | 2009-10-27 12:38:01
2. Nyamka | 2009-10-27 12:38:54
3. angelic_universe | 2009-10-27 12:40:29
гараач чи
4. angelic_universe | 2009-10-27 12:40:50
аан тийн 4т
5. Nyamka | 2009-10-27 12:42:36
Сайхан мэдээлэ байна даа хө баярлалаа сайхан нийтлэл цааш удаан үргэлжлэнэ гэж найдаж байгаа...нөгөөл гэчихжээ хахаха
Тэр булганы зураг нээрээ янзтай юм аа
6. Наргил | 2009-10-27 12:43:07
Hi анжаалк
Bye анжаалк
7. Nyamka | 2009-10-27 12:43:27
хаха заза тэглэээ уучлаарай хө
8. Батаа123 | 2009-10-27 12:44:32
сүүлийн зураг бүүвэй хадуу боов хад уу айн
9. Nyamka | 2009-10-27 12:45:46
Ширүүхэн салхи хөдлөхөд донхолзон хөдөлдөг энэ хадан дээр хонины хүүхэд гарч бүүвэйлүүлэх дуртай....гэж юу гэжийгаан сайн ойлгохгүй байна хэлчүүл гарлаа хө
10. angelic_universe | 2009-10-27 12:50:55
Наагий зодий шүү чамайг
Нямка хөгшөөн дахиад ямар ч байсан 3 хэсэг гарах байх
Батаа харин ээ. Мөн байж магадгүй гэж бодоо л .. Яг бүүвэй хадаараа баахан хайлаа яг таг юм олдсонгүй
Нямка-д тэр нарийн ширийн юм хэлэхгүй ээ. гэхдээ чи яахав наанаа байж л бай.
11. anjigai | 2009-10-27 13:11:08
САйхан мэдээллүүдийг цуглуулж бичдэг анддаа гялайлаа.
12. budnyamg | 2009-10-27 14:04:29
за
гоё юмаа
13. Nyamka | 2009-10-27 14:10:35
за
14. Наргил | 2009-10-27 15:05:38
нанидкаад хэлчийшд зодхоор завдхым болжим
15. amg@@ | 2009-10-27 15:31:47
Очиж үзхиймсан эднүүдийг
16. Жиргээ | 2009-10-27 15:43:40
bayarlalaa,
17. Ууганаа | 2009-10-29 11:42:08
nzaa unshih gsn bolsongui, zalhuu hureed, kekeke zurag uzev, uvuugiin maani nutag bna, ))
18. angelic_universe | 2009-10-29 12:13:25
Залхуу хог
19. АЯКО | 2009-10-29 12:18:56
миний бичсэн сээгий байхгүй вайхын
20. angelic_universe | 2009-10-29 12:22:38
хэзээ бичцийн??????
21. АЯКО | 2009-10-29 12:24:35
энэ бичлэгийг оруулсан өдөр чэн л гүйж оржирээл бичсийщд ий ий
22. angelic_universe | 2009-10-29 13:44:51
Худлаа ярь. Байгаагүй. бичцэн гэж бодсон байхаа шуламсааа. хахахах
23. altargana | 2009-10-30 12:19:44
сайхан монгол орон минуу
24. Ариумаа | 2009-11-01 20:00:14
sainuu?minii Mongol ih saihan yumaa, bygdengeer ni ochij yzehsen

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.