Angelic Universe
"Хэдий чинээ холыг харж, томыг сэтгэсэн хүн л АМЖИЛТ-нд хүрдэг"
Байгалийн цогцолборт газрууд: Алтай Таван Богд

Монгол орны хамгийн баруун зах, хамгийн өндөр цэг бүхий Алтай Таван Богд нь Монгол Алтайн нуруу хэмээх Монголын баруун захаас Говь-Алтай аймгийн нутгийг єнгєртєл 900 гаруй км vргэлжилдэг уулсын "хоймор" бөлгөө гэж. Хүйтэн, Найрамдал, Малчин, Наран, Бүргэд, Цагаан Суьрага бүхий 6 мөнх цаст оргил бүхий хайрханы маань хамгийн єндєр цэг нь улсын хил дээр орших Хvйтэн оргил 4374 м єндєр. Алтай Таванбогдын хамгийн баруун захын мєнх цаст уулууд, уулыг нуга, хээрт Ёлт, Євчvv уулууд Хотон, Хоргон нууруудыг оролцуулан 1996 оноос 6362 ам км талбайгаар улсын тусгай хамгаалалтад авч Байгалийн цогцолборт газруудын нэгд бүртгэн авсан гэжугаа.

Монголын Аялал жуулчлалын томоохон чиглэлүүдийн нэг бөгөөд олон орны уулчид авиралт хийхээр байнга ирдэг. Жилийн дөрвөн улирал авирах боломжтой боловч хамгийн тааламжтай үе нь намар. 7 сараас 9 сар хүртлэх хугацаанд цаг агаар тогтуун, тайван, цэлмэг байх учир замын багцаа, мөсөн голын ангал гэх мэт баримжаалах шаардлагатай саад бэрхшээлүүдийг даван гарахад амар байдаг. Гэхдээ цаг агаарын хувьд хамгийн тгтворгүй газрууын нэг бол Алтай Таван Богд. Нэг өдрийн дотор нар шарж, цас, бороо орж, шуурга тавих нь энгийн үзэгдэл. Өөрөөр хэлбэл нэг өдөр 4 улиралын шинжийг та тэндээс харж болноо гэсэн үг.

Алтай Таван Богд ууланд Монголын хамгийн том гурван мөсөн гол байдаг. Потанинийн мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн гол. Мэдээж хамгийн том нь та бүхний мэдэх Потанинийн мөсөн гол. Нийтдээ 19 км үргэлжилнэ. Судлаачидын тооцоогоор Монгол орны нийт мөсөн голын хамрах талбай 659ам км, тооны хувьд 262 мөсөн гол байдаг хэмээн тогтоосон байдаг. Үүнээс Монгол Алтайн нуруунд л 240 мөсөн гол байдаг гэсэн судалгаа байна гээд боддоо. Гэхдээ тооны хувьд 61.8 нь, талбайн хувьд 8,2 хувийг НЭГ ам км талбай бүхий  жижиг мөстлөгүүд эзэлдэг байна.

 

Сэтгэгдэлүүд:

1. Я.ОДГЭРЭЛ | 2009-11-09 14:13:18
ЭНЭ УУЛЫН БЭЛД ӨСӨЖ ТОРИНОСОН ХҮН ШҮҮ ДЭЭ БИ.
2. eenee (зочин) | 2009-11-09 16:17:26
mongol ornii baigal vneheer saihan shvv ene uul usiig ymar ch chadbartai medlegtei hvn bgaad hen ch bvteej chadahgvi shvv dee 1 shirheg ygaan tsetsgiig ch ym uu Teheer ene bvgdiig hen bvteesen ym be? Minii bodloor bol ugaasaa Burhan l hvn turulhtun horboo ertuntsiig bvh zviliig bvteesen shvvdee tii biz dee bi mongoliin ihene gazraar 1 2-p kurst bhdaa ybj bsan vneheer baiglaas bayr bayasgalan goo shniig mederch boldogiin bn lee
3. Bulu | 2009-11-09 16:56:18
баярлалаа,Монгол шүү.
4. anjigai | 2009-11-09 17:38:33
Гайхалтай. НЭг их аятайхан цагаар нь очиж явган морьтой тойрч зураг авах ихээ хүсэл мөрөөдөл байна даа.

Очиж байх үедээ зураг авдаггүй байлаа. Авдаг болсон хойноо очиход завгүй байлаа.
5. ttulga1977 (зочин) | 2009-11-09 17:51:47
сонин сайхан хангай шүү
6. Жиргээ | 2009-11-09 23:55:07
medeeleld bayarlalaa, ajlaa taslaad l bna uu, ugui yu
7. Agai | 2009-11-10 00:00:16
sain uu saihan zurag medee bailaa
8. saihnaa (зочин) | 2009-11-10 01:20:13
aav eejiin mini tursun nutag baigaa yumaa saihan bas bahdamaar hairhanuud shuu
9. erhtsas | 2009-11-10 01:26:53
Хүйтэн агаар цээж дүүрэх шиг, яасан сайхан юм бэ миний эх орон. Энэ сайхныг үзээгүй байж, харьд тэмүүлэх харалган нэгэн сэтгэлтэн би байжээ хөөрхий.
10. БУЯНДЭЛГЭР | 2009-11-10 11:41:16
Гайхалтай сайхан газар байх би очиж үзээгүй. Гэхдээ хэзээ нэгэн цагт Монголын хамгийн өндөр оргил дээр гарна гэж бодож явдаг. Нэг очиж үзэх юмсан.
11. angelic_universe | 2009-11-10 11:43:27
Цэнхэр уруулт: тийм үү? Танай нутаг хэрэг үү? Тэгээд яагаад чи өөрийн гэсэн хэхэхэ.
Ээнээ: Дахиад зөндөө аялаарай сайхан шүү.
Булу: Зүгээрээ хө
Анжгай: Ядаж аппаратаа явуулчихаж болохгүй байна уу хө.
ТТулга: Харин төх
Жиргээ: Харин тиймээ хүүхэд каринтийнд орчихсон. Ажлаа таслаад л байж байна хахахахаха (гоё шалтаг оллооо гэж)
Агай: Сайн уу? Баярлалаа
Сайханаа: Гайхалтай. Бахархахаас яахав
Эрхцас: Тэгвэл дараа нь намайг дагаад л явахаас хэхэхэхэ
12. angelic_universe | 2009-11-10 11:45:25
Аялал чинь үргэлж сайхан байх болтугай. Буяндэлгэрээ
13. Я.ОДГЭРЭЛ | 2009-11-10 13:12:46
МАНАЙ НУТАГ Ш ДЭЭ. ЯАХААРАА БИ ӨӨР БАЙДЫН. АДИЛХАН Ш ДЭЭ.
14. Oyuna | 2009-11-10 13:22:12
сайхан үнэхээр сайхан...

баярлалаа хэзээ нэгэн цагт авирна гэж боддог
15. angelic_universe | 2009-11-10 13:54:19
Цэнхэр уруултаа: Чи шаал өөршд Таван Богд шиг харагддаггүй л юм да хахахаха
Оюуна: ХАмтдаа шүү
16. Я.ОДГЭРЭЛ | 2009-11-10 14:15:42
ӨӨ ТЭГҮҮЛ НАДААС БУСАД НЬ ТАВАН БОГД ШИГ ХАРАГДДЫН БАЙНА Л ДАА. МЭДМЭЭРИЙН БАЙНА.
17. angelic_universe | 2009-11-10 14:51:26
хахахахах За за Тоглосон юм аа. Адилхан сайхөөөн сайхан. Юу байна Ц.Уруулт
18. Я.ОДГЭРЭЛ | 2009-11-10 15:58:13
НЭЭРЭЭ ЭНЭ УУЛ УС ХАРАХАД ИХ СҮРДМЭЭР ШҮҮ.
ӨӨРИЙН ЭРХГҮЙ ДУУ АЛДАХ ГЭЭД БАЙДЫН.
- УУЛЫГ ГОЁ САЙХАН ГЭЖ ХЭЛДЭГГҮЙ ЮМ ГЭСЭЭН.
Ц.УРУУЛТ ЭНЭ ИХ ГОЁ НЭР БОЛООД ЯВЧЛАА ШҮҮ.
- НАДААР ТАЙВАН ДАА.
19. m2 | 2009-11-10 17:10:01
сайхан хайрханууд юм
20. Чацарганы Бут | 2009-11-15 04:04:47
сайхан хангай даа, тэтгэвэрт гараад завтай болохоороо авирна гэсэн хүмүүс байсан даа, яагаав одоо энх-сайхан+баяр нар, ха ха

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.