Angelic Universe
"Хэдий чинээ холыг харж, томыг сэтгэсэн хүн л АМЖИЛТ-нд хүрдэг"
Мэдэж ав энэ бол Монгол - 5

Хадан хөшөө. Хэнтийн нурууны чулуун Хүрээт гэдэг газар аглаг буйд ой хөвчийн дотор ганцхан газраар хаалгатай, уудам, дугуй хэлбэртэй маш өндөр ханан хашаа бий. Энэ нь нутгийн анчид гөрөөс, тураг оруулан агнадаг нэг ёсны байгалийн хадан хөцөө юм.

Нэг иймэрхүү л байх даа. Энэ бол Хүрэн Хана хэмээх уулын нэг ам


Бөглөө хад. Говь-Алтай аймгийн Их Таянгийн уулын нэгэн аманд "Бөглөө" гэдэг нэртэй өвс ачсан ачааны машины дайны том хад бий. Эрт дээр үед эндээс оргилсон их усыг бөглөн зогсоосон гэдэг домогтой. Энэ хадны орчинд газар малтан хэдэн хормой шороо гаргахад явуулын хүн морио усалж хэдэн аяга цай чанаж уугаад мордохуйц ус гардаг гэлцэнэ.


Тост хад. Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг Аж Богд уулын Бор нуруунд урин дулаанд шингэн тос ялгаруулдаг нэгэн том хад бийг нутгийнхан хэзээнээс Тост хад хэмээн нэрлэсээр ирсэн.


Эмээл хад. Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутаг Дээд Мунгийн хярд эмээл мэт хэлбэртэй нэгэн хадан цохио байдаг. Гойд онцлог нь гэвэл хоёр бүүрэгний нь дөрвөн талд дөрвөн монгол бааврыг цагаан чулуугаар өрж чимэглэсэн эртний урлалын дурсгал энд хадгалагдаж иржээ.


Сэнжит цохио. Байгалийн хад чулууны өвөрмөц сонин тогтоцын нэг нь Сэнжит хад цохио юм. Ийм хад цохио монголд цөөнгүйн нэг нь Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Цагаан бургасны хавцлын Сэнжит цохио болой. Өндрөөшөө 10 м, өргөөшөө 15 м орчим эл цохионы тэнгэр нэвт харагдах сэнж нүхээр янгир нааш цааш орж гарч харагдах нь уулын тэдгээр зэрлэг гөрөөс амьтдын байгалиас заяасан орц хаалга гэлтэй сэтгэгдэл төрүүлнэ.

Бас нэг иймэрхүү хэхэхэ Энэ бол энүүхэнд байх Хүрхрээгийн амны Сэнжит хад - Анжгайгаас гусав


Байгалийн хөндий зам.
Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутаг Гурванмандал ууланд байдаг Мандалын нүхт гэдэг өвөлжөөнд очихын тул 30-аад метр хадан хөндийгөөр явдаг. Энэ нь нэг ёсны байгалийн хадан туннель (хөндий зам) юм.


Зөөлөн уулын сэнжит цохио. Өмнөговь аймгийн нутаг Зөөлөнгийн нурууны зүүн дундах суман хадны баруун хөндийн адагт хоёр талы нь хавцал нарийссаар хадан сэнж болон тогтсон нь сонин. Энэхүү 3x4 м хэмжээний сэнжин хонгил 3 м орчим өндөрт үүсч тогтжээ. Бороо орж хавцлаар ус бууж сэнжит хадны цоорхойгоор олгойдох нь сүртэй.

Галуут голын хавцал. Баянхонгор аймгийн Галуут сумын нутгаар урсдаг Галуут голын хавцал манай орны хамгийн нарийн хавцлуудын нэг бөгөөд 2 км урт 300 м өндөр, нарийн газартаа 1 м өргөн. Энэ хавцлын доогуур урсах голын ус дээрээс нь харахад нарийхан мөнгөн саа мэт жирэлзэнэ. Галуутын хавцал нь дунджаар 200-400 метр гүн, 50-200 метр өргөн, эрс цавчим хажуу ханатай, хамгийн нарийн газраа дөнгөж 2-3 метр өргөн хадан боом болж ирсэн тэр хэсэгт ялангуяа гол ус үертэй үед хүчтэй сүрлэг хүрхрээ боргио үүснэ.

Галуутын хавцал - http://boaj-bhr.bblog.mn - с


Дөрөө шуулгадаг.
Баянхонгор аймгийн Баянцагаан сумын нутаг Шар мухрын амны урд хажууд өөд руугаа явсан хүн заавал дайрдаг нарийн хавцал бий. Энэ хавцлаар явган хүн нэг нэгээрээ цуварч гардаг. Морьтой хүн бол явгалж ганзагалаагаа авч хоёр дөрөөгөө эмээл дээрээ шууж байж гарахгүй бол хаданд цохигдож хүн морьгүй хавцлын гол руу хийсэн усанд унаж үхэх аюултай. Иймээс энэ хавцлыг "Дөрөө шуудаг" гэж нэрлэжээ.


Дөрөө хангинадаг.
Архангай аймгийн Жаргалант сумын Хоолт орох замд "Дөрөө хангинадаг" хэмээх 7 м орчим жимээр хадан хясааг тойрч гардаг. Хясааны ёроолоор урсах Улиастайн голын үерлэх, хөлдөх, гэсэх үед тэр замаар явахаас өөр аргагүй болдог. Энэ замаар явахад хоёр морьтой хүн зөрөх зайгүй учир алсаас дуу чимээ өгч байж нэг нэгээрээ гарна. Үүгээр явсан морьтой хүний эмээлийн дөрөө хангинадаг учир "Дөрөө хангинадаг" гэж нэрлэжээ.

 

Энэ гайхалтай газруудын зургийг зориуд очоод аваад ирэх хүн байна уу?

 

Сэтгэгдэлүүд:

1. medicalscience | 2009-11-17 14:26:01
oilgoloo
2. angelic_universe | 2009-11-17 14:29:43
хахаха мангар хурдан орж ирдэг байнашт
3. АЯКО | 2009-11-17 14:32:34
гоёёёёёё сайхаааан

ма найү мундаг щүү
4. medicalscience | 2009-11-17 14:36:28
hehe, gerliin hurdaar ajildag sh dee
5. Nyamka | 2009-11-17 15:09:17
Ирэх зун заримаар нь явмааар л байнааа
6. angelic_universe | 2009-11-17 15:18:01
Шуламсаа: Тийн шүү тэ? Сайхөөн сайхан
Медикал: ээмэр юм өө
Нямка: Тэгүүл зураг сайн аваарай. Ерөөсөө намайг аваад явчих дөө. за юу
7. Батаа123 | 2009-11-17 15:18:04
бна бна томилолт өгүүл явлаа хэхэ
сайхан мэдээлэл бна
8. angelic_universe | 2009-11-17 15:19:18
Батаа хөгшин нь тэгүүл тэр томилолтыг чинь хөөцөлдөөдхье
9. Наргил | 2009-11-17 15:31:33
ирэх зун аавыхаа төрж өссөн нутаг Говь Алтайн Тонхил Бигэр Төгрөгийн сайхан газруудаар явж үзнэ гэж боджуга
гоё апраадтай бол сайхан зураг авку юу
10. angelic_universe | 2009-11-17 15:37:52
Тийм үү. Тэгвэл Наргилаасаа хэдэн сайхан зураг олж авах нь ээ? Хурдан зун болоосой гэсэн хахахаха
11. Bulu | 2009-11-17 18:08:52
Medej avlaa ene bol Mongol !!!!
12. Moonrider | 2009-11-17 19:14:08
Үнэхээр сонирхолтой...
13. shuud holbogdoh (зочин) | 2009-11-17 20:01:24
энд ороод нэтээр өөр хоорондоо тоглож болдог юм. шинээр нээгдсэн монгол саит.
тэтрис тулаан, рэнжү(манайхаар о экс гэсэн үг), шатар зэрэг бий.

вэб хаяг: togloom.net
14. amor | 2009-11-17 21:45:28
байгалийн гоо үзэмжээ гэж..
хад цохионоос авахуулаад хангай дэлхийн сайхныг үзэж мэдэж аваад зураг дарж цуглуулга хиймээр санагдаад байгаан.
сайхны өмнө дандаа өөөрөө матар царайлж шавар хаадгаа сүүлийн үед мэдсэээн.
15. Oyuna | 2009-11-18 06:20:12
баярлаал байгаа шөөө...зургийг хэн нэг нь аваад өгнө биз тээ
16. anjigai | 2009-11-18 10:10:11
Гялайлаа. Бас миний авсан зургаар чимэглэсэнд ч гялайлаа.
17. angelic_universe | 2009-11-18 13:21:50
Булу: Сайн байна хэхэхэ
Мүүн: Харин төх
Шууд холбогдох: Шууд л холбогдчихлоо
amor: тийм үү. уул нь бол маш том нээлт хийчэхсэн юм байна ш дээ. Гэхдээ ШУ энийг батлаагүй болохоор битгий санаа зовоо. Сайханыг илүү сайхан болгож байж ч мэднэ.
Оюуна: Зүгээрээ. харин хүмүүсээс гуйгаад л байна хэхэхэ
Анжгай: энэнээс өөр шаардлага нийцэх зураг алгөөө. Зурагаа ашиглуулсанд Баярлалаа.
18. бяцхан үзэг | 2009-11-19 02:45:16
goy yumaaa tom bolood zaawal iim goy goy gazaruud ruu yawj uzne eeeeeee
19. Жиргээ | 2009-11-19 06:16:54
saixan, setgel sergeesen inf-d chini zunduu bayarladag shuu!

xajuugaar ni setgel semleed l...
20. anjigai | 2009-11-19 12:37:43
Өнөөдөр сонин дээр БЛОГ гэж юу болох талаар бичсэн жижигхэн мэдээ байна. Сонирхоод уншлаа. Тэгсэн түүхийх нь тухай ер нь бол сэтгүүл зүйн нэг хэлбэр болох тухай бичсэн байна. Тэгээд хэрэв та БЛОГ гэж юу болох талаар мэдэхийг хүсвэл гээд гурван блогын хаяг бичсэн байна. Тэрний нэг нь чинийх байсан шүү.

Баяр хүргэе.
21. бяцхан үзэг | 2009-11-19 22:58:05
aaay lag yumaaa!!!

byatshan uzegiin zugees gal haluun bayariin mend hurgehiin yaldamd ajliin ushuu ih undur amjilt husii

gd luck kk
22. angelic_universe | 2009-11-20 11:12:22
altangerel_tseegii: Тэгээрэй сайхан газрууд байгаа болохоор сайхан аялал байх болно ооо
Жиргээ: Зүгээрээ хө. Сэтгэл сэмлээд л ..... тэрийг чинь би Эх орон гэж хэлэх гээд байгаан хэхэхэ
Анжгай: Тийм үү. хэзээний сонин юм бол оо? Баярлалаа. Заавал авч үзнээ.
altangerel_tseegii: Баярлалаа Баярлалаа. Хичээнээ. Танайхаар удахгүй зочилно.....
23. АЯКО | 2009-11-20 11:20:04
ахиад гоё Монгол мэдэж авмаарвайна
24. Nyamka | 2009-11-24 11:31:41
Заа
25. Ариумаа | 2009-11-27 12:41:44
seenoo?zoriud ochood chamd zoriulj zurgiig i zaaval avnaa kkk

bygdeer ni ochij yzmeer saihan gazruud bna

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.