Angelic Universe
"Хэдий чинээ холыг харж, томыг сэтгэсэн хүн л АМЖИЛТ-нд хүрдэг"
Ер бусын зүйлс-58. Росуэллэ дэх будлиан

1996 оны намар. Америкийн агаарын цэргийн хүчний удирдлага 50 жилийн өмнө болсон Нью-Мексико мужийн Росуэллийн орйолцоо болсон будлианыг мөрдсөний албан ёсны тайланг тавьсан. Тайлангийн дүгнэлт: 1947 онд Росуэллэ тосгоны ойролцоо олдсон "харь гарагийн" тасархай нь Зөвлөлт холбоот Улсад цөмийн туршилт хийж байгааг хянах зорилготой ашигласан Америкийн нэгдсэн улсын бөмбөлгийн үлдэгдэл байсан. Энэ асуудлаар мэдээж энэ хэрэг хаагдсан.

Ингээд л унаад ороод ирсэн юм шиг байна лээ.

Гэхдээ энэ асуудал одоо ч олны сонирхолын татсаар байгаа. Чухам тэр өдөр юу болсон юм бол..... ???

1947 оны 7 сарын эх. Тодоруулбал 7 сарын 2-ны өдөр фермер Уйльям Бразел хониныххо бэлчээрт нэгэн үл мэдэх эвдэрсэн нисдэг төхөөрөмжтэй таарсан гэдэг. Тэнд хөнгөн металлын тасархай, янз бүрийн өнгийн цахилгааны утас, мөнгөлөг хуудас зэрэг зүйлс байхыг олж харсан байна. Фермер тэрхүү мөнгөлөг хуудас нь хутганд огтлогддоггүй, галд шатддаггүй нотолсон бөгөөд 6-ны өдөр ослын газраас олдсон зүйлүүдийг Росуэллэд аваачин орон нутгийн удирдлагад өгсөнөөр энэхүү "домог" мэт яриа дэлхий даяар тархсан байна. Тэр даруй орон нутгий удирдлага Америкийн агаарын цэргийн хүчинд мэдэгдсэнээр хоёр офицер хэргийн газартай танилцаж холбогдох материалуудыг бааз руугаа авч явсан. Тэр хоёр офицерийн нэг Жесси А.Марчел бааз руугаа явах замдаа гэрээрээ орж гэрт байсан 11 настай хүүдээ нисэгч тавгийн тухай ярьж өгсөн гэдэг. Энэ бол хүү Жесси-н дурсамж. Одоо Монтанад эмчээр ажиллаж буй бага Жесси "Росуэллийн будлиан"-н цөөхөн гэрчүүдийн нэг аж. Бага Жессийн дурсамж бол "Америкийн засаг захиргаа харинй танигдашгүй нисэгч аппараттай харьцаж байгааг мэдэж байсан" гэдэгт итгэдэг хүмүүсийн гол үндэслэл болсон юм.

Үйл явдалын гэрч Жесии А.Марчел буюу эцэг Жесси

1947.07.08-нд "Росуэллэ дейли рекорд" сонины эхний нүүрэнд уг нисэгч таваг нь ямар нэгэн цаг уурын агаарын бөмбөлөг байсан гэж агаарийн цэргийн 8-р арминй командлагч, генерал Рожер М.Райм мэдэгдсэн нь уг түүхийн эцэс бус харин ч эхлэл болсон гэж судлаачид үздэг. Учир нь Бага Жессийн дурсамжинд итгэгчид, уг хэрэг явдалаас өмнө болон хйоно болсон үйл явдал, баримт нотолгоонууд уг хэрэгийн цаана ямар нэгэн ер бусийн зүйл байгааг илтгэж байлаа. Росуэллэд тохиолдсон бүхэн ягаад "уфологи"-н домогт чухал байр суурь эзлэх болсон нь тодорхой. Тухайн Америкийн цэргийн нисэх хүчний баазийн хэвлэлийн атташе Уолтер Хотйын мэдээлэлд: "Америкийн цэргийн командлал анх удаагаа харь гаригийн гийчидийг бодитоор хүлээн авсан" тухай байдаг.

Энэхүү мэдээлэл дашрамд 1990-д нээлттэй болсон. Уг баримтанд "харь гаригийн" гэдэг үг ороогүй байсан бөгөөд генерал Рожер М.Райм-н хэлсэнчлэн "цаг уур-агаарын бөмбөлөг" биш байсаныг нотлосон байдаг. Харин хамгийн сонирхолт татсан зүйл гэвэл тэрхүү гадны биет нь тагнуулын нисгэгчгүй нууц нисэгч аппарат байсан тухай байлаа. Мөн өөр нэгэн сонирхолтой зүйл бол Дэлхийн 2 дайны төгсгөлд Росуэллэд Америкийн цэргийн нисэх хүчний 509-р бөмбөгдөгч анги байрлаж байсан байгаан. Энэ анги тухайн үед цөмийн зэвсэг тээх чадвартай онгоц бүхий дэлхийн цорын ганц бааз байжээ. Чухамхүү Росуэллээс "Нисгэгч хэрэм", "Энола Гей"  зэрэг цөмийн зэвсэгийг хөөргөж Хиросимад хаяж байсан байхым....  Росуэллийн дулианаас хйош үүнтэй холбоотойгоор маш олойн үйл явдал, маш олон баримт бадаг нь ямар нэгэн зүйл дээр олны анхаарлыг тогтооход бэрх байлаа. Тухайлбалуг явдалаас 14 хоногийн өмнө Вашингтоны тэнгэрт үзэгдсэн дугуй хэлбэрийн 9 нисдэг биет, харь гаригийн гийчин, түүнийг харсан гэх хүмүүсийн ижил төстэй боловч бага зэрэг өөрчлөлттэй тайлбарууд гэх мэт Росуэллийн "домог" улам баялаг болсон билээ. Росуэллийн дулианаас хойш харь гаригийг судлах, харь гаригийн гийчидийг судлах ажил эхэлсэн гэхэд хилсдэхгүй ээ. Маш олон ном зохиол, кино ч хүртэл гарсан байдаг.

Энийг олоод үзчихээрэй

Чухамдаа энэ бүх явдалын ҮНЭН хаана байна. Үнэн үү? Тэр чинь ингэсийн байна лээ.....

1944 онд Америкийн гоефизикч Моринс Эвинг агаарынн дээд давхаргад дууны долгион явагддаг эсэхийг судалж дайны дараа Америкийн гаднах цөмийн эдлбэрт ажиглах систем бий болгохыг цэргийн нисэх хүчинд санал болгосон гэдэг. Энэ ажлын хүрээнд өндөрт шинжилгээ хийх чадвартай бөмбөлөг байрлуулах иж бүрэн систем зохион бүтээжээ. Уг системийн дотор хөнгөн цагаан хуудаснаас радио долгион тусгагч хэрэгсэл байрлуулсан нь "Сансарын хөлгийн" тухай яриаг дэгдээсэн байна.  1946 онд уг төсөлийг дээд зэргийн нууцлалд хамруулж "Могул төсөл" хэмээн  сёанхүүгийн хувьд асар хөрөнгө зарцуулсан. Энэхүү төсөлийн хүрээнд Номхон далайд хэд хэдэн цөмийн туршилтыг ажигласан байна. Могул төлсийн аппарат 1949 онд ЗХУ-н цөмийн анхны туршилтыг мөн ажигласан. Агаарын дээд давхаргын агаарын хүчтнй урсгал бөмбөлгийн газар дээрхи ажиглах станцын хүрээнээс гадагш шиддэг зэрэг техникийн хувьд ярвигтай хүндрэлийн улмаас уг төсөл 1950 онд бүрэн зогссон байна. Дээрхий төслийн хүрээнд хийгдсэн маш өндөр нууцлал бүхий бөмбөлөг Росуэллэд унасан нь "будлиан" болжээ. Америкийн тагнуулын байгууллага шимнэ нууц тагнуулын хэрэгсэлийг нуух зорилгоор Вашингтаны нисдэг биетийн домогийг зохион байгуулж олон нийтийн анхаарлыг сарниулсан байна.

Дашрамд дурдахад энэ бүхний эцэст Росуэллийн орон нутгийн удирдлагууд мэдэгдэл хийжээ: "Хэрэв манай хотын ойролцоо энэ үйл явдал болоогүй бол 48 мянган хүн амтай Росуэллэ тосгон  зөвхөн Дэлхийн алдарт од Деми Мурын эх орон гэдгээр алдартай байх байсан. Харин уг явдалаас хойш "харь гаригийн гийчидийг сонирхох" зорилгоор жуулчдын цуваа манай хот руу чиглэсэнээр төсөвт маш их хөрөнгө оруулалт болжээ" гэсэн байхын.....  Аль нь ҮНЭН  юм бол оо? Бүүр толгой эргэчихлээ.

Цаадахаас асуувал бас л нэг таамаг дэвшүүлнэ дээ. Гэхдээ төрөөгүй байхад нь энэ хэрэг явдал гарсан юм байна лээ.

     

Өшөө илүүг мэдмээр байгуул энд НЭГ дараад л болоо...

 

Сэтгэгдэлүүд:

1. зочин (зочин) | 2009-11-20 14:11:13
нэгт. Уншив
2. anjigai | 2009-11-20 15:01:37
Зиа зиа ёстой сонсож айгаагүй нууц байна. БАс л гялайлаа.
3. x-woman | 2009-11-20 16:24:48
sonin shuu
4. altaa66 | 2009-11-20 19:55:46
Ёооё ганцаараа байж байгаад уншсан чинь айчлаа.
5. Tugsuu (зочин) | 2009-11-21 01:54:47
Bi Roswellin museumd ene zun ochij uzsen.Ter ueiin soninii haichilbar hari garigiin huniig duurialgan hiisen hun neg tiimerhuu l yum baidag yum baina lee. Museum oiroltsooh funeral home l boditoor harj boloh gants zuil yum.Tend hari garigiin huniig anh zadlan shinjilgeend oruulsan gesen. Gants sonirholtoi zuil ni mexicod baidag mayan geluu neg hushuug duurialgan hiisen zuil baisan.IH ertnii ed.Ter hushuun deer sansriin hulug ongotsnii buheeg dotor sansriin nisegch shig hun suugaad ajillaj baigaag haruulsan baisan.Mongoloos ochson 2 dahi hun bolson shuu.
6. jirgee (зочин) | 2009-11-21 07:14:29
guitsed unshsangui ee....
7. angelic_universe | 2009-11-21 11:11:10
Зочин: Тэгжээ баярлалаа
Өвөө: Би ч бас л урьд нь сонсож байгаагүй юм байна лээ.
Икс-вүмэн: Харин тэх
Алтаа: Хахахаха. Уншихдаа дуудахгүй хамт уншихгүй юу?
Төгсөө: тийм үү ямар гоё юм бэ? Бас баяр хүргэе. Сонирхолтой байсан байх даа.
Жиргээ: Залхуу. Би тэгээд байвал ..........
8. бяцхан үзэг | 2009-11-22 22:50:50
mash sonirholtoi niitlel bailaa, bayarlalaa angelic universe
Eniig unshaad baisn chin E.Muldashewiin nom sanaand orchihloo... bi ter nomond ih durtai tuunees uudeed yum unshsaar baigaad ene hari garigiihnii tuhai unshij bsiin bn. Ertnii grekiin sudar bichiguuded temdeglegdsees uzwel odoogiin bidnii nisdeg tawag geed bgaa zuiliig yag todorhoigoor temdeglen todorhoilon bichsen baidgiin baina lee... teheer ert deer ued ch gesen nisdeg tawag bsan l bolj taaraad bgaamdaa, Uunees uudeed zarim erdemted huniig hari garigiihnii booluudiin ur udam gj uzdeg yum bnlee. Hari garigiinhan uursdiin hool tejeeliig belduuleh juramaar humuusiig uusgesen gj, uuniig urgul ugudug bsantai holbon tailbarladag yum bnaleee. harin zarimuud n hari garigiihnii turshiltaas uussen geed hoorondoo joojkon joojkon margalddag yum shig sanagdsan. hehe harin nadad bol ene joohon sonin sanagdsan harin E.Muldashewiin onol gegdeh onol taalagdsan ch bas l zarim neg zuil n ergelzeetei ch yum shig sanagdsan... daanch hun yag yunaas uuseltei n batlagdaagui bolhoor hen negnii bodliig nytsaaj , mun demjihed hetsuu yumaa hehe
Manaihaan ene talaar yu gj bodotsgoojiindoo? ingehed bid nariin uwug deedes hen bsiin bol hehe sonirholtoi medeelel bwuul huwaaltsaarai all
9. angelic_universe | 2009-11-23 12:45:16
altangerel_tseegii: Сонирхолтой л юм. Ер нь бол Харь гаригийнхны тухай баримт, нотолгоо, таамаг маш олон байдаг л даа. Гэхдээ хэн нь ч хэзээ ч хөдлөшгүй нотолгоог бий болгож байгаагүй болохоор энэ бүхэн хэзээд хүмүүсийн анхааралын төвд байдаг байх гэж боддогийн. Надад жишээ нь харль гаригийхантай холбоотой байсан гэгдэх монгол хүний тухай материал байж л байна хэхэхэ.
10. Agai | 2009-11-23 14:18:14
bi l lav unemsheed l baidag ym
11. бяцхан үзэг | 2009-11-23 21:37:12
tiim bol ushuu ih sonirholto medeelliig oruulaarai,., unshihdaa mash ih durtai baih bolno.
12. Nyamka | 2009-11-24 11:36:02
aaaaaaya
13. amanjinka | 2009-11-26 05:29:58
хачирхалтай шүү
14. chimgeeitgel | 2009-11-26 19:39:07
Тун сонирхолтой бас сонсож байгаагүй мэдээлэл байна, баярлалаа
15. Ариумаа | 2009-11-27 16:50:01
aanha tegsiimbiivii!
16. Ариумаа | 2009-11-27 16:52:12
uushee xia xia xia gej heniin bol geel orsonchen miniih baidag baih ni bainashuu!xia xia xia baihdaa yaahavdee
17. Жиргээ | 2009-12-02 05:58:09
guitsed yaj umshxiim ter Demi Moore-n deer bgaa soningiin xaichilbar orchuulna gevel butkuu

ajlaa xiigeechee, xiigeech...kkk, xallaa shuu!

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.