Хар элс. Увс аймгийн Ховд сумын нутагт Ачит нуурын зүүн урд онцгой хар өнгөтэй, найрлагадаа хлорт занар ихээр агуулсан элс бүхий хоёр манхан толгой бий. Эндэх элс нь манай орны төдийгүй Төв Азийн хамгийн хар элс юм. Хар элс нарны илчийг их шингээж халдаг тул нутгийн хүмүүс жин тавих зэрэг эмгүй эмчилгээний зорилгоор ашиглаж иржээ.

Ховор цахлайт нуур. Говь-Алтай аймгийн Дарви сумын нутагт Ихэс нэртэй тогтмол нуур (6 км урт, 4 км өргөн) бий. Монголын "Улаан ном"-нд хамгаалагдсан үлдмэл цахлай хэмээх ховор шувуу зөвхөн энэ нуурт байна лээ.
Тоглоомын тойром. Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт ийм нэртэй хэсэгхэн хуурай тойром бий. Говь нутгийн, ёстой л хүүхэд түүж авч наадмаар янз янзын өнгө дүрсийн мана, гартаам чулуу ярайж бөмбийлцөн тэр хэсэгхэн газарт хурж тогтсон учир Тоглоомын тойром нэр авчээ.
"Сэмж". Хөвсгөлийн зарим голын ус галт уулын тогоо мэт агаад юүлүүр маягийн асар том хонхорхойнууд үүсгэн хөлддөгийг нутгийнхан сэмж гэж нэрлэдэг. Амсраасаа ягуухан налж доош хүнхийсэн эдгээр мөсөн тогооны ёроолын цоорхойгоор голын ус харзалж жирэлзэн урсаж харагдан, хөл хальтарвал гулсан орж мэдэхээр айдас төрүүлдэг. Ийм "сэмж"-ийг тус аймгийн Ринчинлхүмбэ сумын Жаргалтайн гол зэрэгт илүүтэй үзэж болно.
Хаг нуурын гурван гайхамшиг. Завхан аймгийн Яруу сумын төвийн ойролцоо Хаг гэдэг жижигхэн нуур бий. Энэ нуурын ус юм угаахад ямарч савангаас дутахгүй өнгө оруулдаг, зуны дэлгэр цагт мал булхуулахад тарга тэвээрэг нь сайн тогтдог, шаварт нь орж суух юм уу биедээ түрхэхэд арьсны элдэв тууралт, маажуурт сайн ажгуу.
Хорт нуур. Завхан аймгийн нутагт орших Бага нуурын уснаас уусан мал хордож үхдэг учраас энэ нуурт нутгийнхан малаа усалдаггүй. Шалтгааныг нь судлаачид хүн, малын биед хортой нөлөө үзүүлдэг хөвөгч замаг уг нуурт ихтэй байлдагтай холбож үздэг. Уугаад үзээрэй таанууд.
Хөлддөггүй нуур. Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутаг Тамчийн давааны ард "Амтат нуур" гэдэг нэртэй давстай нуур бий. Энэ нуур ямарч хүйтэн өвөл хөлддөггүй гэлцэнэ.
Сангийн далайн нэг хачин. Хөвсгөл аймгийн Сангийн далай хэмээх томоохон нэгэн нуур хангай газрын гадагш урсгалтай нуур хэрнээ Төв Азийн гадагш урсгалгүй савын Алтайн шар сугас, нохой загастай нь хачин.

Таван төрхт уул. Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт элсэн дунд цогцолсон Их монгол хэмээх үзэсгэлэн төгс нэгэн сайхан уул бий. Д.т.д 1675 м өргөгдсөн энэ уулын 1500 м-ээс дээш өндөрт өндөр гэгээн Занабазарын аравнайлсан гэдэг нов ногоон арц ширдэглэж, бэлий нь манх элс, нуур ус горхины ширэнгэ бургасаар уулын буга идээшилж, хөвчийн ойд нь хөхөө шувуу донгодно. Хамгийн гол нь тал хээрийн бүсийн элсэн манхаар хүрээлэгдсэн энэ намхавтар уулнаа говь, хээр, ойт хээр, ой хөвч, өндөр уулын тагийн таван төрхийн үзэсгэлэн нэгэн зэрэг бүрнээ цогцолсон нь ховор тохиолдол юм. Дашрамд дурдахад Их монгол уулын зүүн урд хормойн Ширээт цагаан нуурын хөвөөнөө 1639 онд халхын өндөр гэгээн Занабазарыг анхдугаар Богдоор өргөмжлөн ширээнд залж шар бүст өргөө байгуулан өнөөгийн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын анхны шавыг тавьж байсан түүхтэй.



Сэтгэгдэлүүд:
зурагнуудаа гоё томоор гаргуул ... ккк
Шуламасаа: Загнаагүй ш дээ. мэдрүүлэхийг л хичээж байна
Луза: Гоё том хэмжээтэй зураг алгоо. Тэгээд бас энэ бүхэн нь төдийлэн том бөгөөд нэртэй газар биш учраас зураг ч гэсэн олдохгүй л байна.
Шуламас минь мэдэхгүй байжийж худлаа яриал. Нээрээ энэ цуврал үүгээр дуусаж байгаан байна. Өөр эх орныхоо тухай мэдүүл шинэ цуврал эхлүүлнээ.
би бас нэг нуур нэмчий..
Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багийн нутагт уулынн тагт 2668 метрт оршдог уртаашаа 6.7 км, тойргийн хэмжээс 12.8 км, хурын усаар тэтгэгддэг Хөхнуур гэдэг нуур байдаг. Тус нууран дээр хүн очвоос багийн хэсэг газар бороо ордог өвөрмөц тогтоцтой гайхалтай.
Amor: Тийм үү? Очсон хүний дээрээс л бороо орох уу? Нууранд ирсэнийх Виз-ээ авч байгаа юм шиг хэхэхэхэхэхэ
Бүдүүнээ бишээ туранхайнаа хахаха. Хар болоогүй бол тэрэнд 2 нэрээ 2-ланг нь өгөөхгүй юу дөө. "Бүдүүн хар" гээд
хар бүдүүн батаа
Ловер: Сайн уу хө
Анжгай: Харин тиймээ сонирхолтой гакзарууд зөндөө байх юм өө манайд.
Мэдээд авчихсан уу хонгороо харин тэх тэр сайхан байшин шүү. Одоогоор би энэ байшиндаа ганцаараа л байгаа шүү хахаха
Нутаг: Уучлаарай. Төдийлэн хүмүүс мэддэггүй болохоор зураг хөрөг ч олсонгүй л дээ. Ямар сайндаа л очиж үзээд зургийг нь авдаг юм бол надруу өгөөд байгаарай л гэж байхгүй юу
уулаасаа ядуу жижиг орнуудын зарим нэг хэсэг газар нь аялал жуулчлалын аргаар бусдаасаа хөгжсөн хөрөнгөтэй байдаг нь сайхан харагддаг шүү
Чабу: Атаман сайн уу? Манай нутагт ирж амараад яваач. Истой гоё доо.
Оюуна: Тийм шүү. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох зүйл монголд маш их байдаг ч маш олон зүйлээс шалтгаалаад одоо болтол болж чадаагүй л байна. Наад зах нь гэтэл тэдгээрийн хоорондын зай алслагдмал байх гэх мэт нутаг дэвсгэрийн асуудал их байх жишээний.... гэхдээ бид хөгжих нь тодорхой. Аялал жуулчлал бол хөгжилийн нэг тулгуур болж чадна.
Сэтгэгдэл үлдээх: