Саяхан нөгөө 76-н ангийн хурлыг хараад сууж байтал өнгөрсөн жил энэ "гайхалтай утаа"-тай тэмцэх гэж 6,2 тэрбум төгрөг зарцуулсан гэж байхын... Юунд зарцуулж, юуг бий болгосон нь бүрхэг энэ төсвийн тайланг нэг бүрэн эрхээр нь үзчихийсэн. Лав миний гарт баригдах, нүдэнд харагдах бүтээн босголт бий болоогүй дэг. Харин ч бүүр их нэмэгдээд, миний унах ихсээд өвдөг, гарын алга шархнаас салахаа байгаад байна өө. Урд зам нь харагдахгүй байгаа юм чинь унахаас яахав.
За тэр ч яахав. Аливаа зүйл сайн муу хоёр талтай гэдэг. Энэ утаанд чинь бас сайн талууд мэр сэр байна аа.
Хамгийн наад зах нь Энэ хорвоод нээх удаан амьдраад байхыг хүсэхгүй "философи" бүхий гэсэг хүмүүст энэ утаа их хэрэгтэй гэжугаа. Тэгээд ч хөгширөөд "зөнөг" өвчин залгаж үр хүүхдээ зовоохгүйгэх явахад надад ч хэрэгтэй юм шиг. Би зөнөг өвчин авчуул энэ блогоо яриад, баахан гадаад нэртэй нөхдүүдийгээ санаад байна, би бол Анжаалак гэж ирээд л муу хэдэн хүүхдээ зовоох байх гэж боддогийн.
Дөнгөж цаадах зах нь Зарим хүмүүс ялангуяа тэр өсвөр насныхан гоё гоё тамхи татсан агаа ажаа нараа хараад адилхан болох хүсэлдээ автах нь их байдгийм байна лээ. Нөгөөдүүл нь яджуахад их донжтой татаж нтр. Дүү нар минээ тэднүүдийг дуурайж ээж аавынхаа олсон хэдэн цаасыг дэмий юманд зарцуулж байхаар энэ утаагаар сайн амьсгалаад авахад эдийн засагт ч хэмнэлттэй. Татахгүй бол галзуурах гээд байвал өглөө 07-09 цаг, орой 19 цагаас хойш гадуур их явбал зүгээр л хар тамхи шиг л мансуурна дөө.
Тэрний дараагийн цаадах нь Энэ бол мэдээж манай үндсэрхэг үзэлтэй залуучуудад маань их хэрэгтэй зүйл. Гудамж талбайгаар дүүрэн байх гадаагаад нэрүүдтэй тэд нар маань нэг хэсэг тэмцсэн ч гэсэн одоо мэр сэр харагдаж л байдагийн /өдрийн багаар гэхдээ их бүрхэг харагданаааа/. Тэгвэл энэ утаанаас болоод тэд нар нь бага харагдаж уур бухимдалыг нь бага хүргэх байх. Уурлаж бухимдаж өөрийнхөө эд эсийг үхүүлэхээс бүрэн хамгаална. Бас зарим нэг хүмүүсийн холыг харааг гамнах ач тустай юм байна лээ. Холын юм харах гэж зовохгүй.....
Тэгээд дараагийн дараагийн цаад зах нь Манай нэг найзад бүүр их хамааралтай гэсэн хахаха. Тэр бид хоёр оюутан байхдаа жуулчны баазад дадлага хийдэг байлаа. Цаад нөхөр чинь анх ирэхдээ хөнжил пүүгээгээ авч ирээгүйгээс бид хоёр анх удаа өвөртөө /эрэгтэй шүү/ орсон юм. Тэгсэн нэг шөнөжингөө нөгөөх чинь унгалаа. Чи одоо болилдоо гэсэн чинь өөдөөс зүгээрээ "унгастай хөнжил, утаатай гэр дулаахан" гэж билээ. Тэр бол үнэн шүү. Энэ утаа чинь бас гэж хэрэндээ өмхий, тэгээд ч утаан дунд нүцгэн гүйжийсэн ч даарахгүй дээ. Хотоос гараад задгай салхинд гаруул маниус африкаас ирсэн нөхдүүд шиг л хөлдөж үхэх байхдаа. Туршаад үзэхэд гэмгүй л юм байна лээ. Муу найзынхаа ачаар хэдэн шөнө дулаахан унтаж билээ гсн хахахаха.
...гээд үргэлжлээд байвал зөндөө л сайн юм байна дөө. Би нь нэн яаралтай ажилтай болсон тул ингээд дуусгая. Таанууд минь үргэлжлүүлээд бичиж байна биз. Уул нь тээр дээр бичигдсэн 6,2 тэрбумыг "G" хороололын ядаж 10 айлд тараагаад өгчүүл цаадуул чинь харин ч юм үзсэн юм шиг хашаа байшинг зүгээр л хаяад байр луу нүүнэ дээ. Тэгсэн бол нарийн яриул энэ муу утаанд маш том "цохилт" болох байсан дөө.



Сэтгэгдэлүүд:
ГАДУУР ЯВАХ ЦАГИЙГ НЬ БИЧЭЭД АВИЙ БАЙЗ.
- ААН ГЭХДЭЭ УЛИРАЛЫН ЧАНАРТАЙН БАЙНА.
уур хүрээд байхымоо..
орйо нусаа нийхэд хамараас хар нус гарчийш дээ энэ чэн..
Tegvel onigoo yarinaa. Tsonxoo neelttei untsanaas bolood ugaartaj uxjee. Gal komandiinxan gal untraax gazraa oldoggui genee. Esse tatval uushgaa xamgaaldag genee. nuugdaj togloxod zugeer gej bna bas. Daisnuud deerees ongotsoor zurag avax bolomjgui ayagui strategitei bna uu.
Дээрэмчид бидний жаргалын цаг ирлээ дээ.
Нэйм: Нээрээ ээмэр байна шүү энэ....
Вафль: Бас туршаад үзчихсэн айн.
Бубаа: Сайн уу хө. Амьд юм уу чи. Тэр чинь л харин асуудал байна даа. Утаатайд алхамаар тооцож явбал зүгээр байх
Цэнхэр уруулт: Ирэх оны төсөв хэлэлцэхэд улиралын чанаргүй боллоо гээд сууж байхвий цаадуул чинь
Санаа: би чамайг наад хар алтны нинжаны ажилаа болио гэж аааль дээр хэлсэн дээ. хахахаха (алуулсаан одоо)
Зоригт: Харин тэх
Эмбий: Томчуудын тамхины мөнгөнд явсан байхаа гэж хардаад байгаа
Очма: Толгой түрүүгээр битгий тоглоод байгаарай. Аваад зугтчуул бий толгойгүй яахын
Тлж_УБ: Харин ээ зөн совин л мэддэг байх даа.
Номад: Баярлалаа. Сайн уу хөгшөөн. Ажил сайн уу. Утаа ч дасахаас өөр аргагүй болоод л дасаж байна даа.
12 дахь Эмбийд: Зөвөө зөв
Анжигай: Өөөөөө наад ажлаа ааль дээр болцийн байх гэж бодсон чинь бүүр цэцэглэж байсан юм бий вий. Нарийн төлөвлөгөө ч хэрэггүй болж дээ. Нүүрээ далдлах ч шаардлагагүй амар болж дээ.
Болорка83: Ирээд л үз. Юу ч харагдахгүй ээ чамд. Хамгийн цэвэр агаартэй үедээ 100-200 м-н цаадахыг л харах байх даа.
одоо ингээл хүүхдүүд маань хий ханиалгаад эхэлцэн. би гэхдээ гамшиг дунд алхаагүй бүтэн хоёр өвөл боллоо. гэхдээ одоо ичээнээсээ гарах гэж байгаа. яаж нэгдүгээр сарыг даван туулнаа
гэтэл чи инкээд байхын...нээрээ яанаа....
21уугий: харин төх
Найз: давдагийнмөө миний найз. Зоригтойгоор утаатай танилц хэхэхэ
Оюуна: Тэгээд яг үхэхээ болохоор үхэхгүй л дээ биднуус
Ариумаа: Хөөе сайн уу амьд уу? Чамайг хүлээсээр байгаад найз нь ажилтай болчихлоо.
Цэц31: тэд л асуудал байхгүй юу гол нь. Утаатай дорвитойхон тэмцвэл хэдэн хүүхдүүдэд минь л хэрэгтэй юмсан гэж ирээд хөгшин хүн шиг ярьдаг байна ш дээ нөгөөх чинь
Надиа: Мэргэжлийн өвчин гэж. агуу шүү мөн үү?
Сайхан бичлэг байна.
холоо явах гэж яарсан хүмүүст хэрэгтэй л эд байна даа, харин тэр дадлагын паян чинь, ха ха, заваан золиг вэ, хөөгөөд гаргахгүй, ха ха
сайхан баярлаарай
аз жаргал сайн сайхныг хүсье
Сэтгэгдэл үлдээх: