Нэгэн урлаг судлаач, өө хайгч залуугийн маань олж илэрүүлсэн Но-той, Но-цтой Спамууд
Анатомийн хичээл шиг дуу гэснээс анагаах ухааны, эмч хүний эрдэм чадлыг илтгэсэн дуунууд ч бий. "Зүрхийг чинь цоо ширтээд..." гэж дуулна. Зүрх сэтгэлийг гэвэл өөр хэрэг. Яг зүрх гэдэг эрхтэнийг нэвт ширтэж байгаа биз. Рентгений эмчийн дуу гэнээ энэ:
Зүрхийг минь гижигдсэн мөнхийн гэгээн хайрандаа
Зүсээ гундтал ханилахдаа уйдахгүй ээ, хань минь ээ...
Зүрхний мэс засалчийн дуу. Зүрх сэтгэлийг нь гижигдэх биш хайртай хүндээ зүрхний мэс .....
Хос хоёр багана шиг
Хорвоог хамтдаа туулъя даа...
Хос хоёр гэдэг бол дөрөв. Эхнэр нөхөр хоёр тус тусынхаа амрагийг нэмээд дөрвүүл хамтдаа хорвоог туулна аа гээд зөвшөөрчихсөн байгаам шүү.
Дэнж хотойлгон төрүүлсэн
Дэндүү ачтай миний л ээжий...
Ямар сонин төрөлт вэ? Дэнж хотойтол наадна уу гэхээс тэгж нижигнүүлэн пижигнүүлэн амаржина гэж юу байхав. Үй олон наадамчид, морьдын туурай, хүчит бөхчүүдийн барилдаан бүгд нийлэхийг дэнж хотойтол гэж зүйрлэнэ.
Нэг бол маш том хүүхэд төрж, ор битгий хэл газар цөмрөх дөхсөн. Эс бол наадмын өдөр баахан бяртай хүүхэн бөхийн талбай дээр цуглаад, дэвж шаван, гуя хасаа чад падхийлгээд ухасхийн хурдалж, бяралхан дүлцгээн нэгэн зэрэг төрж.
Ээж нь дэнж хотойлгон нярайлдаг юм чинь аав нь бас ер бусын хүн байж таарна. Тиймээ эрчүүдэээ
Аагим халуунд хүрэл бурхан шиг
Аньсага нээж харуулдсан аав минь дээ
Их сонин айл. Хүйтэн, халууныг яг заадаг термометртэй, агаарын хэмээс хамааран нүдээ аньж нээдэг автомат тохируулгатай, хүрэл бурхантай айл юм. Аав нь бурхантайгаа усны дусал шиг адилхан царайтай бөгөөд хоёул халуун өдөр нүдээ нээж сэрүүцнэ, хүйтэнд аньсага буулган бүлээцдэг зантай.
Хүний амьдралын бас л нэг "чухал"-д тооцогдох үйл хөдлөлийг салбар салбарыхан маань ингэж "онол"-тож байхым:
Секс хэвтэрийн дэглэм шаарддаг болохоор євчин гэж зарим хvн vздэг. Гэтэл эмч нар хариуд нь энерги зарцуулдаг євчин гэж юу байсан юм бэ, секс гэдэг чинь ажил гэцгээдэг. Харин эрчим хvчнийхэн гол ажлын хэсэг нь хєдєлгєєнгvй байдаг ямар ажил байдаг юм бэ, секс гэдэг чинь процесс гэцгээдэг. Харин хуулийнхан болохоор хоёр тал нь хоёулаа сэтгэл хангалуун байдаг шvvх процесс гэж хэзээ байсан юм бэ, секс гэдэг чинь урлаг гэнэ. Урлаг судлаачид хариуд нь vзэгчгvй урлаг гэж байдаггvй юм аа, секс гэдэг чинь шинжлэх ухаан байхгvй юу гэжугаа Харин таны онол, танай салбарын онош юу болохыг сээгий дээр нэг бичээтхээч
Энэ зар ер нь заавал шинэ жилээр хэрэг болохгүй байх гэж бодож байгаан. Яагаад гэхээр өвөл дуусаагүй цагт эднүүс чинь цас мөснийхөө оронд очихгүй гэдгээ жич надад дуулгасан:
Өвлийн өвгөн, цасан охиноор үйлчилнэ. Өвлийн өвгөн дангаараа 20000, цасан охины хамт, 50000. Цасан охин дангаараа 100000 төгрөг. Харилцах утас: 99886886
Жич: Зуун мянгад нэг л цасан охин шүү. Авах авахаараа тоогоо үржүүлээд миний дансанд хийчээрэй. Аан тийм цасан охидууд чинь их хүйтэн юм байналээ (өөрөө үйлчлүүлээд үзчихсэн айн) дулаахан хувцаслаарай даа залуусаа.
Энэ чинь одоо үнэн үү:
Хүүхдүүд аавынхаа тухай юу гэж боддог вэ?
6 насандаа - Миний аав бүхнийг мэддэг.
10 насандаа - Миний аав их юм мэддэг.
15 насандаа - Би аавын дайтай мэддэг.
20 насандаа - Аав нэг их юм мэддэггүй нь ойлгомжтой.
30 насандаа - Нэг удаа аавын саналыг сонсоход буруутахгүй.
40 насандаа - Ямартай ч аав зарим зүйлийг мэддэг.
50 насандаа - Миний аав бүхнийг сайн мэддэг.
60 насандаа - Ай даа, аав минь амьд сэрүүн байсан ч болоосой. Ааваасаа асуух юмсан. Үнэн бол ээжүүдээ нэг бодоод доор сийрүүлнэ биз......
Энэ нөгөөл алдарт Спамчдын гаргасан шинэ нээлт:
Дурлалын математик:
Ухаантай залуу+ухаантай эмэгтэй=хайр дурлал
Ухаантай залуу+тэнэг эмэгтэй=дурлалын паян
Тэнэг залуу+ухаантай эмэгтэй=гэрлэлт
Тэнэг залуу+тэнэг эмэгтэй=жирэмслэлт
Ажлын газар тооны нүдээр
Ухаантай дарга+ухаантай албан хаагч=үр ашиг
Ухаантай дарга+тэнэг албан хаагч=үйлдвэрлэл
Тэнэг дарга+ухаантай албан хаагч=тушаал дэвших
Тэнэг дарга+тэнэг албан хаагч=илүү цаг ажиллах
Та ч бас ингэж бодож байсан юм биш биз:
Ээж надад хэлэхгүйгээр гэнэт намйаг төрүүлээд зөндөө олон эмч нарын дунд чармай нүцгэн төрөөд ичсэндээ би гэдэг хүн зөндөө уйлсан. Уйлсан эрчиндээ шаал дургүй хүрээд нэг жил яваагүй. Тэгээд бас ээж надаас ч асуулгүйгээр нэр өгсөн уур хүрээд 2 жил юм яриагүй. Хааяа нэг гуйхаад байхаар нь ганц нэг үг хэлдэг байж билээ. Ер нь тэгнээд чармай нүцгэн төрсөнөөсөө хойш их л ууртай байсан болохоор сүү л уудаг байсан Харин ээж яаж зүгээр байхав, хүн л юм хойно надтай дайтна биз дээ. Тэгээд намайг даавуунд ороогоод хүлж хэвтүүлдэг байж билээ..... эх хөөн гэж.
Зурхай Энэчмөн ах өнөөдрийн өнгийг нэг ингэж харсан байхын:
Билгийн тооллын 18, ШОУ одтой, наргианч гахай єдєр. Єдрийн наран 5:22 минутад мандан, шөнө болтол жаргахгүй. 12 жилтнээ эерэг сайн харь гарагынханд сєрєг муу. Эе, эвээ ололцох, хамт олноороо шоудах, архи пиво уух, бөөнөөрөө цэнгэх зэрэг vйлнээ сайн. Гэртээ харих, яаран сандарч хамт олноосоо зугтах, шалтаг тоочих vйлд муу. Шоуны сайн цаг нь оройн 6-н цагаас хойш болой. Хол газар яваар одогсод Bar, Pub, Karaoke-г зоривол зохистой. Хааяа ч гэсэн зурхайд итгэж, даган мөрдөж байл даа таанууд
За энэ бол Дон Жуан надад явуулсан. Бодит амьдралаас үүдэн гарсан хөдлөшгүй баримттай ОНОЛ гэж байна лээ. Заргалдах нь цаадахтайг заргалдаарай. Би зүгээр л...:
20 настайдаа хүүхнүүд хөл бөмбөгийн бөмбөгтэй адил гэнэ. 20-н залуу хойноос нь хөөж гүйгээд ганц хоёр нь л гоол оруулдаг гэнэ.
30-н настайдаа сагсан бөмбөгтэй адил гэнэ. 10-н залуу пассалж гүйгээд бараг бүгд л гоолддог гэнээ.
Харин 40-н настайдаа яг л газрын теннисний бөмбөг гэнэ. Нууц амраг нөхөр хоёрын хооронд л үсчээд байдаг байна.
Харин 50-н насандаа эмэгтэйчүүд маань гольфний бөмбөг болж нөхөр нь хаяа л нэг зохиж зохиж ганц оруулдаг байна.
Эцэст нэг сайхан Спам-р дуусгахгүй бол би өөрөө зарим нэгэнд нь зодуулах байх аа гэж:
Шинэ оны мэнд!
Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа
Анхны яргуй цасан дороос ургадаг шиг
Аадар бороо дээд тэнгэрээс асгардаг шиг
Аз жаргалын элч цаг цагтаа ирдэг юм
Аз жаргал гуйлгачин шиг үүдийг чинь тогшвол бүү хөө
Агшин хором бүхэн эргэж ирдэггүй.
Алтан дөрөө уяан дээр хангинахад
Аянчин хорвоогийн морийг тосож ав
Аяар аяар хаалгыг чинь тогших
Аз жаргалыг бүү буцаа... гэсэнээс зохиогч нь хэн юм болоо энэ спам-уудын. Зохиогчийн эрхийг зөрчин байж нийтэлчихсэн өнгөрсөөн одоо би. Тэнгэрлэг байгаарай залуусаа шинэ ондоо.



Сэтгэгдэлүүд:
Икс-в: Элгээ бага хөшөөлгөөрэй гэсэн........
Шинэхээн жилийн мэнд хүргэе!!! Хөөрхөн найз охиндоо бас төрсөн өдрийн мэнд хүргэе!!! Миний өмнөөс моруужин аваад өгөөрэй миний найзад.
Хүүхдүүд аавынхаа тухай юу гэж боддог вэ?
eniig bi unshaad yag l tiim bdg bhaa gej bodoj bsn shu, bayarlalaa
Алтаргана: хэхэхэ. Сүүлийнх гоё байгааз.
Ууганаа: Харин ээ хө үнэн юм болов уу?
otg_1: Хиа хиа. Хүүхнүүдийн талаар уу? Энэ зүгээр спам шүү дээ надад ирсэн.
эгчид уншиж өгсөн чинь өөрөө инээсээр байгаад эгч талыг нь л ойлгох шиг боллоо хэхэ
Рэт хүүхнүүдийн утхай лоб нижхэнэ лайтай аашсан айбна үүш эхэх.
BMR: Үхчихээгүй биз. Наад элэгээ бас хааяа ч гэсэн жоохон хөдөлгөөнтэй байлгахгүй бол гэцүү гэцүү.
Луза: Сайн уу хө.
Мандалсн: Хэхэхэ. Сайн нухвал чи ч зохиочих байх өөө.
ЧаБу: за сайн уу. Шинэ оны мэндэ атаман аа. Хаагуур яваад байгаан? Соке битгий хэл ус ч амаар гармаар юм байдаг шүү дээ.
Аманжи: Сайн уу
Лео: хаха Сайн уу.
Loveholic: Таалагдсан бол яамай даа гэж.
Мадам98: Сайн уу.
Жиргээ: Ажил сайн уу? Би удахгүй амралтаа дуусгаад ажилдаа орноо хэхэхэ
Нэйм: тэгээд юу бичихийн хэхэхэ. Бас бус хачир хэрэгтэй ш дээ. тийм үү?
Газ: Сайн уу хө.
Ариумаа: Сайн уу? Чи амьд юм уу хэхэхэ. Эртүүд нөгөө 2-т шавар хаасан уу хихихихи
Сэтгэгдэл үлдээх: