Хаа газарт ер бусын бүүр гайхмаар авьяастай нөхдүүд байж л байх юм даа. Тэднийг нэг нь энд хэсгийн гол баатар болсон Хиллерүүд. Бүүр Филиппенийн хиллерүүд шүү. Тэдний тухай, тэдний хүнийг илааршуулах авьяасын тухай маш олон домог, хууч яриа байдаг ч гэсэн төдийлэн хүмүүсийн итгэлийг олоогүй гэдэг юм байна лээ. Гэхдээ дэлхий нийтээрээ тэднийг сонирхох болсон нь Оросын алдарт энергиэр эмчлэгч А.Григорьевичтэй холбоотой гэдэг. Тэрээр Фтлиппенийн хиллерүүдээс эх орондоо урьж бас хэд хэдэн удаа эх оронд очсоноор Хиллерүүдийн үнэнг илэрүүлсэн нэгэн. Тэгвэл тэр үнэн чинь энэ байна.
Хиллерүүдийн билэг эрхтэн...үгүй биш эээ Билэг тэмдэг......

Филиппений эмнэлэгийн бүх практикийг ортодоксаль эмнэлэг /ЗГ-н зөвшөөрөлтэй эмчилгээний сонгомол хэлбэрийг ашигладаг эмнэлэг/ болон сэтгэл зүйн эмчилгээ гэж хувааж үздэг аж. Ортодоксаль эмнэлэгийн хувьд зүүн өмнөд азидаа ярих юмгүй гэнэ лээ. Харин сэтгэл зүйн эмчилгээ нь өнөөх хиллерүүдийн үр дүн гэжугаа. Филиппений сэтгэл зүйн эмчилгээ нь зөвхөн сэтгэл зүнй "цуст операци" гэж нэрлэгддэг юм байна. Гэхдээ дээрх эмчилгээг дээрх нэр томъёонд хамруулж үзэх нь учир дутагдалтай байх нь. Учир нь хиллерүүд нь өөрийн арга барилаас хамаараад 5 хэсэгт хуваагддаг.
Энэ харин эмчилгээндээ хэрэглэдэг хүснэгт

Нэгдүгээрт: Ургамал ашигладаг хиллерүүд. Энэ нь хамгийн түгээмэл бөгөөд энгийн, ойлгомтой төрөл байх
Хоёрдугаарт: Залбирал болон бясалгалыг ашигладаг хиллерүүд. Тэд шашины онгод орох, хөшилтийн байдалд эмчлэгчид үүсэх өөрийн сэтгэлийн /сэтгэл хөдлөлөөр/ энергиэр эмчилгээ хийдэг аж. Өөрөөр хэлбэл энергийн тусламжтайгаар гэмтсэн газарт гараа тавиад л эмчилчихдэг гэнэ. Энэ орны бүх алдартай хиллерүүд энэ бүлэгт багтдаг.
Гуравдугаарт: Сэтгэл зүйн цуст операци хийдэг хиллерүүд. Чухамхүү энэ бүлгийн эмч нар дэлхийн сонирхолыг татаад байгаамш дээ. Энгийн ухаанаар эд нарын арга барилыг, эдний феноменийг /ухагдахууныг/ тайлбарлах боломжгүй бөгөөд олон хүмүүсийн хувьд урьдын адил үл мэдэгдэх гайхамшигаараа л одоо ч байсаар.
Дөрөвдүгээрт: Цэвэр энергиэр эмчилдэг хиллерүүд. Та бидний сайн мэдэх ховсдох арга гэсэн үг л дээ.
Тавдугаарт: Энэ бүлэгийн хиллерүүд хамгийн цөөхөн тоотой байдаг хиллерүүд энэ бүлэгт багтдаг. Тэдгээр нь массаж болон рефлексотерапийг ашиглаж эмчилгээ хийдэг гэнэ дээ. Ийм хиллерүүд нь ихэнхдээ Минданао, Багио гэдэг амралтын газруудаар байдаг байх нь очоорой Блогчдоо.
Гээл гар нь орчийшдэээ

Зиа зиа гол асуудал бол мэдээж сэтгэл зүйн цуст операци хийдэг хиллерүүд шүү дээ. А.Григорьевичийн бүлэг эдэнд гол анхаарлаа хандуулсан байна. Тэдний механизмийг илэрүүлэх, феноменийг оновчтой тайлбарлах гэж оролдсон байна. Сэтгэл зүйн операци гэдэг нь сэтгэл зүйн эмчилгээний тусгай процесс юм. Процесс нь ихэнхдээ хүний биед бараг өвдүүлэхгүйгээрнүцгэн гараа оруулж өвчтэй эд эрхтэн эсвэл хавдарыг авах /эсвэл өвчилсэн эд эрхтэнийг энергиэр зүгээр эмчлэх/, орсон газраа ямар нэгэн харагдах оёо, сорвигүйгээр хаадаг юм байна аа гайхалтай авьяас аа. Энэ нь бүх нийтээрээ хүлээн зөвшөөрдөг физик, хими, биологийн хуулиудад харшилдаг тул /хэдийгээр эмчилгээний үр дүн гайхшруулдаг, илт нотолгоо байсаар байхад.../ эрдэмтэд сэтгэл зүнй цуст операцийг илбэ, трюк, олон нийтийн гипноз гэж үздэг аж. Өрнөдийн эрдэмтэдийн бие даасан судалгаа шинжилгээний үр дүнд сэтгэл зүйн цуст операци гэдэг ухагдахуун байдаг гэдгийг итгэлтэйгээр хэлэх, дэлхий нийтэд зарлах боломжтой болсон гэдэг. Ийм төрлийн бүх операциуд анестезигүйгээр явагддаг, мөн скальпель, бритв, эсвэл мэс заслын багаж хэрэгсэлийг ашигладаггүй юм байна. Операцийн үргэлжлэх хугацаа 1-10 минут байдаг гэнэ гүйэээ мөн богинохон байна аа. А.Григорьевичийн өөрийн нүдээр харсан хамгийн сонирхол татах 3 цуст операци байдаг гэнэ. Эхнийх нь нүдний эмчилгээнд хийсэн операци. Хиллер өвчтөнийг орон дээр хэвтүүлэн нүдэнд дээр нь хэвтүүлэн зүүн нүдэнд дээр нь энерги бий болгож байсанаа гэнэт эрхий хуруугаа нүд рүү хийн хэд хэд эргүүлсэн байна. Хэдэн секундын дараа хиллер катарактын пленкийг шилэн саванд хийн өвчтөнд харуулсанаар эмчилгээ дууссан аж. Хараа нь операцийн дараагаар шууд л сайжирсан байна.Мөн нэгэн өвчтөний цөсны чулууг тэр дор нь авч, эцэст нь найдваргүй гэгдээд байсан японы бизнесмен залуугийн гэдэсний хорт хавдарыг эмчилсэнээр 10 гаран хоногийн дараа тэр залуу хөл дээрээ боссон зэрэг гайхалтай үр дүн хиллерүүдийг дагадаг. Хамгийн гол нь ямарч шарх сорви, оёоны мөр тэдэнд үлддэггүй. Гэхдээ хиллерүүд зөвхөн филиппенид байдаггүй аж. Сэтгэл зүйн операци хийдэг олон арван чадвартай хүмүүс Бразил, Швейцарь, Индонези, Африкийн орнуудаар нилээд байсан нь нотлогддог. Хамгийн гол нь Филиппений хиллерүүд операцийг маш их хэрэглэгдэг, мөн нүцгэн гараараа хийдэг нь энэ бүхнээс ялгаж өгөөд байгаа аж. Чухам яагаад ийм их гайхалтай авьяас Филиппеничүүдэд заяад байгаа талаар А.Григорьевич хариулж чадахгүй ч 1рт: Филиппеничүүд хүрээлэн байгаа байгаль огторгуйг бидний мэдэх 5 мэдрэх эрхтэний тусламжтайгаар хүлээн авах бус нэг цул бүхэл бүтэн зүйл гэж үздэг аж. Өөрөөр хэлбэл тэд өөрсдийгөө байгалийн хүүхэд гэж үздэг. 2рт: Филиппеничүүд өөрийн эх орныг Лемурия гэж үздэг.Лемурия гэдэг нь Атлантид тивийг үүсэхээс хэдэн зуун жилийн өмнө сөнөж живсэн тивийн хэсэг юм байна. Одоогийн Пангасинан нь Лемурия тивийн хөгжлийн төв байжээ. 3рт. Хиллерүүд бэлтгэдэг хатуу чанга дэглэмтэй холбоотой байхаа гэсэн 3 саналыг дэлхий нийтэд дэвшүүлжээ.
Хутганаас иртэй, өвчин намдаагчаас илүү үйлчилгээтэй гар......

Хиллерүүдийн талаар Английн нэрт эрдэмтэн Шерман: Операци хий явцад хиллерүүд биеийн эд эсийг зүсдэггүй. Тэд зүгээр л эд эсийг цэнэгжүүлэлтийн тусламжтайгаар нэг эсээс нөгөөг салгадаг. Ингэхдээ тэд нэмэх цэнэгтэй эсийг хасах цэнэгтэйгээс салгадаг ба түүнийг хиллерүүд л холдуулж буцаан эхний байдалд нь оруулдаг талаар таамаг дэвшүүлж байсан нь хамгийн их шуугиан тарьсан байх юм. За тэгээд зөндөө зөндөө таамаг байна дөө. "Philippines healers" гээд хайгаад үзвэл маш олон баримтыг олоод үзчих байх.
Гар нь орж байна хараач таанууд

Эцэст нь хиллерүүд тийм ч амар дэлхийд танигдаагүй талаар хэлэх хэрэгтэй байх. Тэдний олон арван жилийн турш мөрдөн мөшгиж, доромжилж тэр бүү хэл 1960-д оны үед бөөн бөөнөөрөө шоронд орж байсан гашуун түүхтэй улс. Харин эд нар бол манай ард түмний бахархал хэмээн зарлаж хиллерүүдийг өмгөөлж байсан хүмүүсийн нэг бол Фердинандо Маркос (1965-1986 он хүртэл тус улсын ерөнхийлөгч байсан) болон түүний гэр бүлийхэн байлаа. Мөн ноён Рейган, хатагтай Тэтчер гэх дэлхийн шилдэгүүд филиппений хиллерүүдийг өөр дээрээ туршиж гайхамшигийг мэдэрсэн хүмүүсийн жагсаалтанд тэргүүлсээр. Дараагийнх нь та ч юм билүү???? Хэн мэдлээ.



Сэтгэгдэлүүд:
сто сонин юмаа нээрээ зүгээр л гар нь орчдог ай....очиж үзмээр болов ккк
Оюуна: Эргэж ирээд тэгээд уншсан юм уу? Уншаагүй дээ.
Зочин: Тийм үү? Олны дунд хуурамч нь ч байгаа л байх тэ. 2-р бүлгийхэн бол уулаасаа хамгийн алдартайнууд нь багтдаг гэхээр арай л өөр байх л даа.
Болдоо8: Монголд цус операци хийдэгүүд нь байдаггүй байлгүйй дээ. Бясгал нтр-р эмчилдэг хүмүүс бол байдаг шүү.
Нутаг: Бөөгийн хувьд Монгол улстай салшгүй холбоотой байсаар ирсэн. Өнөө цаг хулхи бөө нар их болсон нь ч үнэн. Хиллерүүдийн хувьд ч хувь заяа нь адилхан байх гэж бодож байна.
Оюуна: Одоо л овоо уншаа шив дээ.
Гааяа: Амжилт.....
Сэтгэгдэл үлдээх: