Аль ч улсад, аль ч нийгэмд амьдрал байдаг шиг "үзэл бодол", түүний төлөөх зөрчилдөөн байдгийг та надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Амьдралыг үзэх үзэл тэгвэл хаанаас эхэлдэгийг та мэдэх үү? Эх орноос......
Хүний өсөж төрсөн эх орон гэдэг хэнд ч үл булаагдах, хэнд ч үл доромжлогдох агуу баялаг байх ёстой гэж би боддогийн. Хүн эцэг эхээ сонгож төрдөггүйтэй адил эх орноо сонгодоггүй ээ. Хүний хувь заяаг олно гэдэг бурханаас өгсөн ховор бас нандин бэлэг гэдэг шүү дээ. Тэгэхээр өөрт олдсон хувь заяан дахь "баялаг"-аа хайрлаж, хамгаалж, дээдэлж явах нь хэний ч хүүгийн үүрэг байх ёстой тийм үү. Өөрөөр хэлбэл үндэсний үзэл, үндсэрхэг үзэл гэх мэт олон янзаар хэлэгдэх тэр "монгол сэтгэл" бидэнд, бидний зүрх сэтгэлд байх ёстой, байсан, байсаар ч байх болно.
Хэдэн зуунаар бид урд хөршөө үзэн ядаж, тэр хэрээрээ үйл хөдөлгөөн болгоноо хянах чадваргүй болтлоо тэдэнтэй цустай, цусгүй дайныг хийсээр байсан нь түүхийн хуудаснаа тодхон байдаг. Одоо ч энэ үзэл бидэнд, бидний үр хүүхдэд ч өвлөгдөж ирсэн нь гайхмаар зүйл биш гэж үү? Тэгвэл бид яагаад өнөөдөр энэ үзэл сурталаараа, энэ гайхалтай мэдрэмжээрээ үндэсний гэх 70 гаруйхан биет болон биет бус соёлоо хадгалж чадахгүй байгаа юм? Нөгөө л хий хоосон үзэл сурталаасаа болж өөр илүү үр дүнтэй байх тэр тэмцлийг бид хийж чадахгүй байна. Учир нь дэлхий өөрчлөгдөхийн хирээр өнөөх "гайхал" (Хятад улс) чинь ч дэндүү өөрчлөгдөж байгааг бид мэдэрч бас хүлээн зөвшөөрч чадахгүй байх шиг.
Одоо сэр монголчууд минь. Бид өөрсдийгөө нэг нэгээрээ алдсаар л байна. Алдарт хөөмий маань Хятад улсаар овоглогдож, түүний араас заларах ёс заншил, соёлын их өвүүд минь "газар нутгаар" минь дуусах нь тодорхой. Тэр үед бид морио унаж уухайн дуугаа хадаан "энэ бол зүгээр зүүд байсан юм шүү" гэж хэлээд сэрэхэд ч оройтчихсон байх вий гэхээс би эмээж, айж байна. Энэ эмээлт, энэ айдас магадгүй эзэн Чингис хаанд минь хүртэл байсан болохоор тэр үргэлж тэднээс түрүүлж хөдлөхөөс өөр аргагүй байдалд байсан нь тодорхой. Хөөрхий тэр минь их л шаналж байсан байх даа.
Одоо болсоон. Нэгийг алдсан бидэнд 2-г алдах эрх байхгүй. Хэн ч байсан, ямар ч боловсролтой байсан гагцхүү танд "монгол сэтгэл" байсан цагт та нэгдэх ёстой, хийх ёстой. Тийм болохоор хамтдаа тэмцье гэсэн юм БИД.
Үүнээс цааш бүгд эх орноороо овоглогдох болно...



Сэтгэгдэлүүд:
Луузгар: Хэн чамайг биш гэсийн хэхэхэхэ. Би энд сэтгэл хайж байгаа ухаантай юм аа.
ТЭР ДУНДААС СЭТГЭЛ ҮЛДЭНЭ ГЭЖ ХЭЛСЭН ХҮН ЦӨӨН БАЙСАН ШҮҮ.
энд намайг эцгээр минь нэрлэж эх орноор минь овоглодог
http://www.history.kz/Articles/map_turk.php
http://www.tataroved.ru/obrazovanie/textbooks/2/5/
http://orkeniet.vkgu.kz/rus/now001.shtm
http://kazakh.ru/talk/mmess.phtml?idt=14844
Бонни фрий: Хамтдаа шүү.
Оюунаа: Баярлалаа. Өшөө илүү эрч хүчтэй байгаарай.
Блогтойхайр: Та сайн морилж байна уу? Сонин хүн бэ? анх удааа л харж байна хэхэхэ. Танай тэнд хөрш болоод 2-лаа тэр хавыг бужигнуулнааа. Гэсэнээс хэзээдээ хүний гатан болчихов оо гэсэн......
Волф: Гатантанаа хардаад л араас нь хөөж яваа юм биз дээ. Манайд жоохон байж байг л дээ. Бид 2 чинь чамаас өмнө учиртай байсан ш дээ.
Бодука: Заавал орж үзнээ. Баярлалаа чамд.
Дэлгээн: Бид өөрсдөө чингисийн удам гээд цээжээ балбахаас хэтрэхгүй юм даа. Батлаад өгөх л хэрэгтэй байгаам дааа. Энэ болгон дээр "төр"-г хараад хол явахгүй шүү дээ. Уул нь "төр" гэдэг нөхөр дэмжээд өгүүл ч шааригдана дөө зүгээр.
Блогтойхайр: Одоо бүүр хэний гатан гэдэгээ мэдэхгүй уймарч явжухаар наддаа ирээч......
Жагий: Чи ч нээрээ монгол юм байна лээ шүү гэсэн хахаха одоо зодуулнаа гарий байз.
Bvgdend ni amjiltoo!!
энэ үг ёстой үнэн үг
үзэн ядалтаа дараад ухаанаараа л Монголоо авах хэрэгтэй дээ
Эх оронч үзэл гэдэг дээр миний хувьд юу гэдгийн тийм "ардчилсан" үзэлтэй байхыг боддог. Юу гэхээр огт үзэн ядахгүй байна гэдэг бас өрөөсгөл гэж боддог. Аливаад хар, цагаан шар ээлжлээд байж байх хэрэгтэй. Хамгийн гол нь тунг нь хэтрүүлэхгүй байхиймсан л гэж..... Тийм болохоор зарим нь үзэн яд, зарим нь ухаанаа уралдуул. Тэгээд гагцхүү нэг зүйл дээр нэгдэж байх хэрэгтэй. Тэр нь эх орон... Хувь хүн болгон өөр өөрийнхөөр тэмцэх хэрэгтэй.
xen mongolooroo ovogloxgui bna aa xeleed ali...xexexe
xushee ter xuumiin ?-g chini ter soyoliin yam ene ter ni uchrii ni olj boldoggui yum bx daa?
xuumiildug xed ni gadaadad mungu tooloxoo bodno uu l gexees tuunee surtalchilj, xamgaalax talaar yu l bodov gej!
ingeed bxaar bi yaj tsusaa xuurguxuv?
Уянгат хоолойн чимээ
талын салхины цуурай
тансаг сайхны дээд... хөөмийг минь...
Шавар тагжинд суудаг
Шавхай туучиж өссөн
Шавж хорхойгоор хооллосон
Шавилхан хужаа нар авчихлаа... гэж үглэхээс өөр хийж чадах юм алгадаа хөө. Гэхдээ...
ЮНЕСКО-ийн дэргэдэх НСИСОУХ /нүүдийн соёл ирэгншлийг судлах олон улсын хүрээлэн/ Энэ оны 11 сард хөөмийгөө Монголынх гэж бүртгүүлнэ. Санаа зоволтгүйэ андуудаа. Харин бусад зүйлсдээ Монголоо гэсэн сэтгэлтэй байцгааяаа...
resume writers, that conform the area of study you expect?. You can count on our resume writers, as you trust yourself. Thanks because it’s the good way
Сэтгэгдэл үлдээх: